JavaScript нь HTML ба веб програмчлалын хэл юм.
JavaScript-г сурхад хялбар байх болно.
Энэхүү хичээлээр бид танд JavaScript-н үндсэн төвшнөөс ахисан төвшинд хүртэл сургалт өгөх нь бидний зорилго юм.
Таны сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье!!!
Бүх дасгал жишээтэй
Та манай Online Editor-н тусламжтай Javascript-г засварлаж үр дүнг өөрчилж туршиж үзэх боломжтой.
Жишээн дээрээс суралц
Жишээн дээр тулгуурлаж суралцах нь 1000-н үгнээс илүү ойлгомжтой байх болно.
Эдгээр хичээлийн бүх зааврыг тодруулга хэлбэрээр жишээнд суурилж танд хүргэж байна.
Та бүх жишээг туршиж үзсэнээр богино хугацаанд javascript-н талаар ихийг мэдэх болно.
Яагаад JavaScript хэлийг сурах ёстой вэ?
JavaScript бол бүх веб хөгжүүлэгчид сурах ёстой 3 хэлний нэг юм.
- Веб хуудасны агуулгыг тодорхойлдог HTML
- Веб хуудасны байршил хэв маягийг зааж өгдөг CSS
- Веб хуудасны үйл ажиллагааг програмчлилдаг JavaScript
JavaScript-г веб хуудас хийхэд ашиглахаас гадна клиент болон сервер талд хурдтай ажиллана, өгөгдлийн сантай ажиллана, гар утасны төхөөрөмж дээр ажиллана, ... гэх мэт бүх зүйлийг хийж болно.
Нэмж хэлхэд
JavaScript болно Java нь ойлголт болон дизайны хувь огт өөр хэл юм. Магадгүй нэрээс нь болоод ч юм уу олон хүмүүс ялгааг нь асуудаг тул энд тодотгож байна. /Би ч мөн адил асуудаг байсан/
JavaScript-г анх 1995 онд Brendan Eich зохион бүтээсэн бөгөөд 1997 онд ECMA стандарт болгон өөрчилжээ.
ECMAScript гэдэг нь тухайн хэлний албан ёсны нэр байсан бөгөөд 2015 он хүртэл үргэлжилсэн.
2015 оноос хойш нэр томьёоны жижиг өөрчлөлт хийсэн нь ОН-г нэмж өгсөн байна. (ECMAScript 2015)
Хурдан сурах арга
Энэ хичээлийг хурдан сурах нь чиний сонголт байх болно.
- JavaScript-н хичээлийг эхнээс нь дуустал анхааралтай гүйлгээд нэг уншина (1-2 цаг л болно). Ингэснээр та JavaScript-н тухай бүрэн ойлголттой болж юу хийж чаддаг болохыг мэдрэх болно.
- Бүх хичээл нь жишээ кодтой тул ABCD-н online editor-р шууд туршиж үзээд мэдлэгээ баталгаажуулаарай. Ингэснээр веб хуудас нь текст, зураг, маягт бөглөх, санал асуулга асуух, ... зэрэг анхан шатны энгийн ойлголтоос илүү том боломжийг та олж харах болно.
- Энгийн амархан гэж өөртөө бардалгүй Бүх зүйлийг анхааралтай сайн уншаарай. Учир нь бүх зүйл уялдаа холбоотой өөрөөр хэлбэл цагаан толгойн 35-н үсэг гэсэг үг юм. Иймд 35 үсгийн 15 нь чухал хэрэгтэй гэж үзээд 15-н үсгээр яриад байвал яах вэ? энэ асуултыг танд үлдээе.