CSS Бичиглэл /Syntax/
CSS-н бичиглэлийн дүрэм нь Selector буюу Сонгогч, Declaration буюу тунхаг гэсэн хоёр блокоос бүрдэнэ.
HTML элементийн загвар буюу Style-г өөрчлөх үед Selector-т зааж өгдөг.
Declaration буюу Тунхаглалын хэсэгт нэг буюу түүнээс олон тунхаглалыг цэг таслалаар тусгаарлан шинж чанарт утгыг зааж өгдөг.
CSS-д Declaration буюу Тунхаглал нь үргэлж цэг таслалаар төгсдөг бөгөөд суман хаалтад бичдэг {}.
Жишээ нь
Хуудасны бүх <p> элементийг голлууж, дэвсгэр өнгө өгч үзье
<style>
p {
background-color: yello;
text-align: center;
}
</style>
p гэдэг нь бидний загварчлахыг хүсч буй <p> элементийг заана.
background-color, text-align гэдэг нь property буюу шинж чанарууд юм, харин yellow болон center нь шинж чанарт зааж өгсөн утгууд юм.