Хэвлэх талбарыг сонгох
Хэрэв та Экселийн файлыг хэвлэхдээ Print area хувилбарыг сонгосон бол зөвхөн таны сонгосон талбар л хэвлэгдэх болно. Та файлаа хадгалах үед хэвлэхээр сонгосон талбар мөн хадгалагдах болно. Талбар сонгох хэвлэхийн тулд дараах алхамыг гүйцэтгээрэй.
1. Хэвлэх нүднүүдээ сонгоно.
2. Page Layout цэсний Page Setup бүлгээс Print Area товч дээр дарна.
3. Print Area мөрийг сонгоно.
4. Файлаа хадгалж хаагаад, дахин нээнэ.
5. File цэсний Print мөр дээр дарна.
Үр дүн нь доорх байдлаар харагдана. Зөвхөн таны сонгосон нүднүүд хэвлэгдэхээр харагдаж байна.