Текст бүхий талбаруудыг тоолох
Энэ хэсэгт текст бүхий талбаруудыг хэрхэн тоолохыг тайлбарлана.
1. Жишээлбэл, яг “star” үгтэй таарах нүднүүдийг тоолох:
2. Дараах жишээнд тухайн нүдний утга “star?” буюу “star” үгний ардаас нэг тэмдэгт нөхцөлийг хангаж байвал тоологдохыг харуулжээ. Асуултын тэмдэг (?) яг нэг тэмдэгтийг заана.
3. Дараах жишээнд тухайн нүдний утга “star*” буюу “star” үгний ардаас тэг эсвэл түүнээс олон тэмдэгтийг агуулах нөхцөлийг заажээ. Од (*) тэмдэгт тэг эсвэл түүнээс олон тэмдэгт байж болохыг илтгэнэ.
4. Дараах жишээнд “star” тэмдэгтийг ямар нэгэн байдлаар агуулсан талбаруудыг тоолж буйг харуулжээ. Өөрөөр хэлбэл, “star” үгний урд, хойно ямар тэмдэгт байх нь хамаагүй бөгөөд “star” үгийг агуулсан талбар олдох юм бол тоолно гэсэн үг.
5. Дараах жишээнд текст агуулсан талбар бүрийг тоолох томьёог харуулжээ.