Логик функц
Microsoft Excel чухал хэрэгцээтэй функцүүд
Энэ хичээлээр та IF, AND, OR, үүрлэсэн IF, IFS, SWITCH гэсэн логик үйлдлүүдийг ашиглаж сурах болно. Мөн жишээнд нэмэлтээр RIGHT, RANDBETWEEN функцуудыг ашигласан болно.
If функц
IF функц нь тухайн нөхцөлийг шалгаж TRUE (үнэн) эсвэл FALSE (худал) утгыг буцаана.
Та дараах жишээнүүдийг зурагт харуулсны дагуу дагаад хийгээрэй.
1. C1 нүдийг сонгоод = IF(A1>10, “Correct”, “Incorrect”) томьёог оруулж, үр дүнг харна уу.
Энд A1>10 нөхцөл бөгөөд хэрэв А1 нүдний утга 10 -аас их бол “Correct”, үгүй бол “Incorrect” утгыг буцаана.
And функц
AND функц нь тодорхойлогдсон бүх нөхцөлийг шалгаад бүгд биелж байвал TRUE, аль нэг нөхцөл биелж чадахгүй бол FALSE утгыг буцаана.
1. D1 нүдийг сонгоод = IF(AND(A1>10, B1>5), “Correct”, “Incorrect”) томьёог оруулж, үр дүнг харна уу.
Энд бичигдсэн томьёоны дагуу үр дүн FALSE буюу Incorrect гэж буцаажээ. Яагаад гэвэл A1 нүдний утга 10 -аас их боловч, В1 нүдний утга 5 -аас их байж чадахгүй байна.
Or функц
OR функц нь тодорхойлогдсон олон нөхцөлүүдээс аль нэг биелж байвал TRUE, харин бүх нөхцөл биелэхгүй бол FALSE утгыг буцаана.
1. E1 нүдийг сонгоод = IF(OR(A1>10, B1>5), “Correct”, “Incorrect”) томьёог оруулж, үр дүнг харна уу.
Энд A1 нүдний утга 10 их тул OR функц TRUE утгыг буцаана. IF функцийн нөхцөл TRUE болсон тул Correct утгыг гаргаж байна.
Тэмдэглэл: AND болон OR функцүүд нь 255 хүртэлх нөхцөлийг шалгаж чадна.
Үүрлэсэн If функц (Nested If)
Хэрэв танд олон нөхцөл шалгах шаардлагатай болбол IF функцийг үүрлэсэн байдлаар ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, тухайн IF функцийн FALSE утга буцаалтын оронд өөр IF функцийг бичих замаар ашиглаж болно.
Тэмдэглэл: Хэрэв та ‘Excel 2016’ -г ашиглаж байгаа бол IFS функцийг ашиглаарай.
1a. Дараах жишээнд A1 нүдний утга нэгтэй тэнцүү бол ‘Bad’ утгыг буцаана.
1b. Хэрэв А1 нүдний утга хоёртой тэнцүү бол “Good” утгыг буцаана.
1c. Хэрэв А1 нүдний утга гуравтай тэнцүү бол “Excellent” утгыг буцаана.
1d. Хэрэв А1 нүдний утга IF функцүүд доторх утгуудтай тэнцэхгүй бол “No Valid Score” утгыг буцаана.
Одоо танд өөр нэгэн жишээг танилцуулъя.
2a. Хэрэв А1 нүд арваас бага буюу тэнцүү бол 350 гэсэн утгыг буцаана.
2b. Хэрэв А1 нүдний утга 10 -аас их бөгөөд 20 -иос бага эсвэл 20 -той тэнцүү бол 700 гэсэн утгыг буцаана.
2c. Хэрэв А1 нүдний утга 20 -иос их бөгөөд 30 -аас бага эсвэл тэнцүү бол энэ томьёо 1400 гэсэн утгыг буцаана.
2d. Хэрэв А1 нүдний утга 30 -аас их бол энэ томьёо 2000 гэсэн утгыг буцаана.
Тэмдэглэл: Харьцуулах хязгаарыг анхааралтай ашиглаарай. Тухайлбал, “<” (бага) нь “<=” (бага буюу тэнцүү) өөр хязгаарыг заана.
Ifs
Хэрэв та Excel 2016 ашиглаж байгаа бол IFS функцийг ашиглах боломжтой юм. Энэ функц нь эхний TRUE нөхцөлд харгалзах утгыг буцаана.
Тэмдэглэл: Та Excel 2016 -г ашиглах боломжгүй бол өмнөх хэсэгт үзсэн “үүрлэсэн IF” функцийг ашиглаарай.
1a. Хэрэв А1 нүдний утга нэгтэй тэнцүү бол “Bad” утгыг буцаана.
1b. Хэрэв А1 нүдний утга нэгтэй тэнцүү бол “Good” утгыг буцаана.
1c. Хэрэв А1 нүдний утга нэгтэй тэнцүү бол “Excellent” утгыг буцаана.
1d. Хэрэв А1 нүдний утга нэгтэй тэнцүү бол “No Valid Score” утгыг буцаана.
Одоо танд өөр нэгэн жишээг танилцуулъя.
2a. Хэрэв А1 нүд арваас бага буюу тэнцүү бол IFS функц 350 гэсэн утгыг буцаана.
2b. Хэрэв А1 нүдний утга 10 -аас их бөгөөд 20 -иос бага эсвэл 20 -той тэнцүү бол 700 гэсэн утгыг буцаана.
2c. Хэрэв А1 нүдний утга 20 -иос их бөгөөд 30 -аас бага эсвэл тэнцүү бол энэ томьёо 1400 гэсэн утгыг буцаана.
2d. Хэрэв А1 нүдний утга 30 -аас их бол энэ томьёо 2000 гэсэн утгыг буцаана.