Switch функц
Switch
Энэ функцтэй танилцсанаар Excel 2016 дээр IFS функцийн оронд ашиглаж болох юм.
1a. Жишээлбэл, дараах зурагт IFS функцийг хэрхэн бичсэнийг харна уу.
Тайлбар: А2 нүд “85-UT” тэмдэгтийг агуулж байна. B2 нүдний томьёонд бичигдсэн RIGHT функц нь А2 нүдний тэмдэгтүүдээс баруун талаас нь хоёр тэмдэгт (UT) -ийг ялган авч байна. Үүний үр дүнд IFS функц зөвийг олж “Utah” утгыг буцааж байна.
Хэрэв хамгийн баруун талын хоёр тэмдэгт UT, TX, OH утгуудын аль нэгтэй таарахгүй бол асуултын тэмдгийг буцаана.
1b. Харин SWITCH функцийг ашиглан дээрхтэй адил үр дүнд хүрч болно. Гэхдээ илүү хялбар байна.
Тайлбар: Хэрэв эхний аргумент RIGHT(A2, 2) нь UT -тай тэнцүү бол SWITCH функц Utah утгыг буцаана. Харин TX -тэй тэнцүү бол Texas харин OH -тэй тэнцүү бол Ohio утгыг буцаана. Бүх тохиолдлоор шалгаад таарахгүй бол асуултын тэмдгийг буцаана.
2. Гэхдээ SWITCH функцийг бүх тохиолдолд ашиглаж болохгүй. IFS функцийн оронд SWITCH функцийг ашиглах боломжгүй олон жишээ бий.
Тайлбар: Учир нь бид IFS функцэд “<=” ба “>” тэмдэгтийг ашиглаж болох бол SWITCH функцэд ашиглаж болохгүй.