Roll the Dice Буюу Шоо хаях тоглоом хийх
Roll the Dice
Энэ жишээнд Excel дээр хоёр шоо хаях загварыг хэрхэн дүрслэн харуулах болно.
Тэмдэглэл: Доорх заавар нь ажлын хуудсыг хэрхэн хэвжүүлэхийг заахгүй. Фонтын хэмжээ, фонтын стиль, шинэ мөр, багана оруулах, хүрээ нэмэх, арын өнгө солих зэргийг та мэдэж байх ёстой.
1. Дараах зурагт харуулж буй нүд бүр цэг агуулж байгаа мэт харагдах боловч “l” үсгийг агуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, та “Wingdings” фонтыг сонгоод “l” үсгийг бичвэл ингэж харагдана.
2. C2 нүдэнд RANDBETWEEN функцийг бичээрэй.
3. Дараах зураг дахь шар нүдэнд харагдаж буй томьёог бичээрэй. Хэрэв 2, 3, 4, 5, 6 буувал энэ нүд цэгийг гаргана.
4. Одоо улаан тэмдэглэсэн нүднүүдэд доорх томьёог оруулаарай. Хэрэв 4, 5, 6 гэсэн утгууд буувал эдгээр нүд цэгийг гаргана.
5. Та одоо цэнхэр өнгөтэй нүднүүдэд доорх томьёог оруулаарай. Хэрэв 6 буувал эдгээр нүднүүдэд цэг гарна.
6. Одоо саарал өнгөтэй нүдэнд доорх томьёог оруулаарай. Хэрэв 1, 3, 5 буувал энэ нүд цэгийг гаргах ёстой.
7. C2:E5 нүднүүдийн утгыг хуулаад (copy) G2:I5 нүдэнд хуулаарай (paste).
8. C2 болон G2 нүдний өнгийг ногоон болгож өөрчлөөрэй. Ингэснээр нүдэн дээрх тоо харагдахгүй болно.
9. Одоо командын товчийг дараарай. Эсвэл F9 товчийг дарж болно.
Үр дүн: