Cell references буюу Нүд хоорондын харьцангуй хамаарал
D2 нүдний томьёог анхааралтай ажиглаарай. D2 нүд B2 болон C2 нүдийг зааж байна. Үүнийг нүдний хамаарал гэнэ.
1. D2 нүдийг сонгож, хулганы баруун товчийг дараад D5 хүртэл чирнэ.
D3 нүд нь B3 болон C3 нүдийг зааж байна. Мөн D4 нүд нь B4 болон C4 нүднүүдийг зааж байна. D5 нүд мөн адил B5 болон C5 нүднүүдийг заана. Өөрөөр хэлбэл, нүд бүр өөрийн зүүн талын хөрш хоёр нүдийг зааж байна.
Нүд хоорондын абсолют хамаарал
Дараах жишээнээс E3 нүдийг хараарай.
1. H3 нүдэнд абсолют хамаарлыг үүсгэхдээ багана болон мөрийг заасан тэмдэгтийн өмнө $ тавьна. Өөрөөр хэлбэл, E3 нүдэнд H3 -г $H$3 гэж тэмдэглэжээ.
2. Одоо тухайн нүдийг сонгож, хулганы баруун товчийг даран доош чирнэ.
Нүд бүрт H3 нүд л ашиглагдсан байна. Үр дүнд нь урт, өргөн инчээр бодогдож гарсан байна.
Нүд хоорондын холимог хамаарал
Зарим тохиолдолд харьцангуй болон абсолют хамаарлыг хамт ашиглах шаардлага гардаг.
1. Дараах зургаас F2 нүдийг ажиглаарай.
2. Одоо энэ томьёог дараагийн нүднүүдэд хялбархан хуулах хэрэгтэй. F2 нүдний утгыг сонгож, хулганы баруун товчийг дараад G2 нүд рүү чирнэ.
Ямар үр дүн гарч байна вэ? G баганы харгалзах нүдэнд оролцож буй үнэ (price) B баганы харгалзах мөрийг заах ёстой. Шийдэл: F2 нүдний томьёонд бичигдсэн B2 -н баганы урд $ тэмдэгтийг ашигла. Өөрөөр хэлбэл, $B2 болгоно. Үүнтэй адилаар F2 нүднээс доош чирэх үед 6 -р мөрийн утгуудыг авч байх ёстой. Шийдэл: F2 нүдний томьёонд бичигдсэн B6 -н мөрийн урд $ тэмдэгтийг ашигла. Өөрөөр хэлбэл, B$6 гэж бичнэ.
Үр дүн:
Жич: Бид B2 нүдийг заахдаа мөрийн урд $ тэмдэгт тавиагүй. Ингэснээр F2 нүдийг доош нь чирэхэд B2 буюу “Jeans” нүднээс B3 буюу “Shirts” нүд рүү өөрчлөгдөн заах болно. Үүнтэй адилаар B6 нүдийг заахдаа баганы урд $ тэмдэгтийг байрлуулаагүй. Ингэснээр F2 нүдийг хойш чирэх үед B6 буюу “Jan”, C6 буюу “Feb”, D6 буюу “Mar” нүднүүдийг өөрчлөн авах боломж бүрдэнэ.
3. Одоо бусад нүд рүү энэ томьёог сонгоод чирээрэй.
B багана болон 6 -р мөр тогтмолоор оролцсон байна.