Яг заасан томьёог хуулах
Бичигдсэн томьёог хуулах үед эксел хамааралтай нүднүүдийг автоматаар тодорхойлдог.
Жишээлбэл, доорх зурагт А3 нүдэнд A1 болон A2 нүдний нийлбэрийг олж буй томьёо байна.
Үүнийг B3 нүд рүү хуулах үед (А3 нүдийг сонгоод CTRL + c (copy), B3 нүдийг сонгоод VTRL + v (paste)) тухайн нүдний томьёо автоматаар В баганы утгуудыг зааж байна.
Яг тухайн заасан томьёог хуулах хэрэгтэй бол дараах алхмуудыг дагаарай.
1. Томьёо бичдэг талбар дээр дараад бичигдсэн томьёог сонго.
2. CTRL + c дараад Enter товчийг дар.
3. B3 нүдийг сонгоод томьёоны талбар дээр дарна.
4. Одоо CTRL + v дараад Enter товчийг дар.
Үр дүн:
A3 болон B3 нүднүүд ижил томьёотой боллоо.