3D-хамаарал
3D-хамаарал
Эксел дэх 3D-хамаарал нь олон ажлын хуудас ижил нүд эсвэл муж руу заахыг хэлнэ.
1. Дараах зурагт харагдаж буй “Company” ажлын хуудсанд B2 нүдийг сонгоод = тэмдгийг бичжээ.
2. Одоо “North” хуудасны B2 нүдийг сонгоод + тэмдэгтийг бичээрэй.
3. Хоёрдугаар алхмыг “Mid” болон “South” хуудсан давтан хийнэ.
Үр дүн:
4. Ийм байдлаар ажиллах нь ихээхэн төвөгтэй. Үүний оронд та 3D-хамаарлыг ашиглаарай. Нийлбэр олох SUM функцийн аргументаар North:South!B2 сонго.
5. Хэрэв та “North” болон “South” ажлын хуудасны хооронд өөр хуудас оруулбал тухайн хуудасны В2 нүдийг мөн нийлбэртээ авна. Доорх жишээнд “North (2)” ажлын хуудас нэмэгдсэн тул нийлбэрийн утга өөрчлөгджээ.