Огноо болон хугацаатай ажиллах функцүүд
Жил, он, сар, өдөр, цаг, минут, секунд зэрэг хугацаатай холбоотой функцүүдийг мэдэж аваарай.
Та эксел дээр огноо оруулахдаа "/" эсвэл "-" тэмдэгтүүдийг ашиглаж болно. Харин цаг хугацаа оруулахдаа ":" (тодорхойлох цэг) ашиглаж болно. Эсвэл бүр нэг нүдэнд огноо болон цагийг хамтад нь оруулж болно.
Тэмдэглэл: Дээрх огноо нь америк форматтай байна. Өөрөөр хэлбэл, эхлээд сар, дараа нь өдөр орсон байна. Энэ нь таны үйлдлийн систем дээрх тохиргооноос хамаарна.
Жил, сар, өдөр
Огнооноос жилийг салгаж авахдаа “YEAR” функцийг ашиглана.
Тэмдэглэл: Мөн сарыг салгаж авах бол MONTH, өдрийг салгаж авах бол DAY функцийг тус тус ашиглаж болно.
Date функц
1. Огноо дээр өдөр нэмэхдээ дараах маягаар томьёогоо бичнэ.
2. Харин жил, сар, өдрүүдийг нэмэх бол DATE функцийг ашиглана.
Тэмдэглэл: Date функц нь гурван аргументыг зөвшөөрнө. Энэ нь жил, сар, өдөр байна. Эксел 6 + 2 = 8 = August (найман сар) ба найман сар 31 хоногтой гэдгийг мэднэ. Тиймээс огнооны нийлбэр тухайн сарын хоногоос давбал дараагийн сард шилжүүлнэ. (23 August + 9 өдөр = 1 September)
Одоогийн огноо ба цаг
Яг одоогийн огноо ба цагийг авахдаа NOW функцийг ашиглана.
Тэмдэглэл: Зөвхөн яг одоогийн огноог авах бол TODAY функцийг ашиглана. Харин NOW()-TODAY() гэж ашиглавал одоогийн цагийг авна. Мэдээж Time format буюу цагийн форматыг тохируулах хэрэгтэй.
Цаг, минут, секунд
Тухайн цагийг гаргахдаа HOUR функцийг ашиглана.
Тэмдэглэл: Минут болон секундын утгыг гаргах бол MINUTE болон SECOND функцийг ашиглана.
Хугацаатай холбоотой функцүүд
Цаг, минут, секунд хооронд нэмэхдээ TIME функцийг ашиглана.