Date Dif функцийг ашиглах
Өгөгдсөн хоёр огноо хоорондох өдөр, долоо хоног эсвэл жилийг олохдоо DATEDIF функцийг ашиглана. DATEDIF функц нь гурван аргументтай.
1. Хоёр огноо хооронд хэдэн өдөр байгааг олохдоо функцийн гурав дахь аргументад "d" утгыг бичнэ.
Тэмдэглэл: =A2-A1 нь мөн адил утга буцаана.
2. Хоёр огноо хооронд хэдэн сар байгааг олохдоо функцийн гурав дахь аргументад "m" утгыг бичнэ.
3. Хоёр огноо хооронд хэдэн өдөр байгааг олохдоо функцийн гурав дахь аргументад "y" утгыг бичнэ.
4. Жил хамааралгүй хоёр огноо хооронд хэдэн өдөр байгааг олохдоо функцийн гурав дахь аргументад "yd" утгыг бичнэ.
5. Сар хамааралгүй хоёр огноо хооронд хэдэн өдөр байгааг олохдоо функцийн гурав дахь аргументад "md" утгыг бичнэ.
6. Жил хамааралгүй хоёр огноо хооронд хэдэн сар байгааг олохдоо функцийн гурав дахь аргументад "ym" утгыг бичнэ.
Анхаарах: DATEDIF функц нь тухайн өгөгдсөн огноо хоорондын бүрэн хоног, сар эсвэл жилийг буцаадаг. Өгөгдсөн хоёр огнооны сүүлийн огноо нь өмнөхөөсөө бага бол тооцоолоогүй үр дүнд хүрнэ. Дараах жишээг ажиглана уу.
Дээрх зурганд үр дүн 6 гарсан байна. Бараг 7 жил. Харин доорх зураг дахь томьёог ашиглавал үр дүн 7 гэж гарна.