Долоо хоног буюу Week end
Эксел дээр өгөгдсөн хугацаанд орших ажлын өдрүүдийг хэрхэн олохыг эндээс үзээрэй.
Хугацааг долоо хоногоор илэрхийлэхтэй холбоотой функц
1. WEEKDAY функц нь 1 -ээс 7 хүртэлх хугацааг буцаана. Хэрэв тухайн өдөр бүтэн сайн бол 1, даваа гараг бол 2 гэх мэт. Жишээлбэл, 12/18/2017 нь даваа гараг тул хоёрыг буцааж байна.
2. Тухайн өдрийг текстээр илэрхийлэх бол TEXT функцийг ашиглана.
3. Хэрэглэгчийн хүссэн форматаар гаргаж болно.
Networkdays функц
1. NETWORKDAYS функц нь өгөгдсөн хоёр огноо хооронд хэдэн ажлын өдөр тохиолдсоныг буцаана.
2. Хэрэв та тусгай өдрүүдийг тооцож өгвөл тэдгээр өдрүүдийг хасч тооцно.
Дараах календарыг хараад дээрх жишээтэй харьцуулаад үзээрэй.
3. Эксел дээр огноо тоогоор хадгалагдах ба 1900 оны нэг сарын 0 -с хойших утга тоологдоно. Жагсаалт бичихийн оронд өдрүүдийг илэрхийлэх тоонуудыг өгч болно. Та дараах жишээг бичээд E1:E2 нүдийг сонгоод F9 дараарай.
Workday функц
WORKDAY функцийг NETWORKDAYS функцийн эсрэг тохиолдол гэж үзэж болно. Энэ нь тухайн өдрийн өмнөх эсвэл түүнээс хойших долоо хоногийн тоог буцаадаг.
Тэмдэглэл: WORKDAY функц нь тухайн өдрийн сериал дугаарыг буцаана. Үүнийг “Date Format” руу хөрвүүлээрэй.
Дараах календарыг хараад дээрх жишээтэй харьцуулаарай.