HTML Элемент /Elements/
HTML элемент гэж эхлэлийн tag болон төгсгөлийн tag-н хооронд байрлах бүх контентыг хэлнэ.
<tagname>
Энд контент байна </tagname>
Эхлэх tag | Элементүүд | Төгсгөлийн tag |
---|---|---|
<h1> | Энэ бол гарчиг | </h1> |
<p> | Энэ бол догол мөр | </p> |
HTML-д контент агуулдаггүй элементийг хоосон элемент гэдэг. Хоосон элементэд төгсгөлийн tag байдаггүй. Жишээ нь >br>
tag нь мөр шилжих гэж бид ярьдаг боловч үргэлжилсэн шугам тасарсныг илэрхийлнэ
HTML Үүрэлсэн элемент /Nested HTML Elements/
Элемент дотор элемент агуулахыг Nested HTML буюу үүрэлсэн HTML гэнэ.
Бүх HTML documents буюу баримтууд нь үүрэлсэн HTML элементүүдээс бүрднэ
Жишээлбэл:
<!DOCTYPE html>
<html>
<head>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<h1>Энэ бол гарчиг</h1>
<p>Энэ бол догол мөр</p>
</body>
</html>
Жишээг тайлбарлавал
Дээрх жишээ нь зургаан нь HTML элементийг агуулсан бөгөөд <html>
tag-aac эхлээд </html>
tag-д дууссан байна.
Тэгвэл <body>
tag-нь <html>
tag-д агуулагдаж байгаа тул тус tag-ийн элемент гэж ойлгоно.
Харин <body>
tag-н элемент нь <h1>
болон <p>
tag-ууд байна.
Тэгвэл <h1>
болон <p>
tag-н элемент контентууд юу вэ? Сэтгэгдэл дээр үлдээнэ үү.
Хаалтын Tag-ийг мартаж болохгүй
Хаалтын Tag-ийг мартсан ч дэлгэцэнд зарим HTML элементүүдийг зөв харуулж болно.
Жишээлбэл:
<!DOCTYPE html>
<html>
<head>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p> Энэ бол догол мөр
<p> Энэ бол догол мөр
</body>
</html>
Анхаар: Хэрэв та хаалтын tag-ийг мартсан бол гэнэтийн замбараагүй үр дүн гарах эсвэл алдаа үүсгэх болно. Иймд хаалтын Tag маш чухал гэдгийг сайн санах хэрэгтэй.
HTML хоосон элемент
Контент агуулдаггүй элементийг хоосон элемент гэж дууддаг.
<br>
-д хаалтын tag байдгүй ба үүрэг нь шугамыг таслах буюу мөр шилжихэд ашиглагдана.
Жишээлбэл:
<!DOCTYPE html>
<html>
<head>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p> Энэ бол догол мөр <br> энэ бол догол мөр </p>
</body>
</html>
Хоосон элементийг <br /> гэж хааж болно.
HTML5 нь хоосон элементийг хаахыг шаарддаггүй. Гэвч та XML рүү HTML кодоо уншуулах шаардлагтай бол зохих ёсоор нь хаах хэрэгтэй болно.
HTML нь мэдрэмтгий биш
HTML tag-д том жижиг үсэг ялгаагүй <P> === <p> гэж ойлгож болно.
HTML5 нь tag-д жижиг үсэг шаардахгүй боловч XHTML нь жижиг үсэг шаарддаг тул tag-д жижиг үсэг ашиглаж байгаарай.