Амралтын өдөр
Амралтын өдөр
Энэ хэсэгт тухайн жилийн амралтын өдрүүд хэдэн болохыг олох аргачлалыг заана.
Тооцооллоо эхлэхийн өмнө CHOOSE функцийг ашиглана. Энэ нь заасан олон утга дундаас байршлыг буцаах функц юм. Жишээлбэл, = CHOOSE(3, "Car", "Train", "Boat", "Plane") гэж өгөгдсөн бол үр дүнд Boat буцаагдана. WEEKDAY функц нь долоо хоногийн тоог буцаадаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
1. Та дараах жишээг анхааралтай ажиглаарай. C2 нүдэнд хүссэн оноо оруулж болно. Оруулсан оноос хамаарч баярын өдрүүд хэдэнд болох нь тодорхойлогдоно. Энэ жишээнд шинэ жилийн баяр (New Year's Day), тусгаар тогтнолын баяр (Independence Day), ахмадын баяр (Veteran's Day) болон христийн өдөр (Christmas Day) -г олсон байна.
2. Ямар ч баярын өдрийг олохдоо адилхан арга замаар тооцоолно. Дээрх жишээнээс талархлын баярын өдрийг хэрхэн олж буйг дэлгэрүүлье.
Дараах календараас харьцуулаад дээрх үр дүнг хараарай.
Тайлбар: DATE(C2,11,1) функц нь 11/1/2020 буцаана. Харин WEEKDAY(DATE(C2,11,1)) бүтэн сайн буюу 1 гэсэн тоог буцаана. Одоо томьёог 11/1/2020 + 21 + CHOOSE(1,4,3,2,1,0,6,5) = 11/1/2020 + 21 + 4 = 11/26/2020 болгоно. Энд арван нэгэн сарын сүүлийн долоо хоногийн дөрөв дэх өдөр хүртэл 4 өдөр хэрэгтэй тул 4 -г нэмнэ. Арван нэгэн сарын эхний долоо хоногийн дөрөв дэх өдөр хүртэл 4 хоног хэрэгтэй байна. Арван нэгэн сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл гурван долоо хоног буюу 21 хоног хэрэгтэй. 11 сарын 1 ямар тохиолдох нь хамаагүй. Учир нь CHOOSE функц 11 сарын 1 хэд дэх өдөр тохиолдсоныг шалгаад шаардлагатай тоог нэмнэ. Ямартай ч арван нэгдүгээр сарын дөрөв дэх Пүрэв гараг 21 хоногийн дараа тохиолдох тул энэ томьёо ажиллана.
3. Одоо Мартин Лютер Кингийн өдрийг авч үзье. Ашиглагдах томьёо нь ерөнхийдөө адилхан. Мартин Лютер Кингийн өдөр нэг сарын гурав дахь Даваа гарагт тохиодог. Эхлээд DATE функцийг ашиглан нэг сарын нэгний өдрийг олно. Дараа нь CHOOSE функцээр шаардлагатай хугацааг нэмнэ.
Дараах календарын утгатай харьцуулаарай.
Тайлбар: DATE(C2,1,1) функц нь 1/1/2020 олно. WEEKDAY(DATE(C2,1,1)) нь 4 утгыг буцаана. Одоо томьёог 1/1/2020 + 14 + CHOOSE(4,1,0,6,5,4,3,2) = 1/1/2020 + 14 + 5 = 1/20/2020.