Улирал
Одоо өгөгдсөн огнооноос улирлыг олох функцийг ашиглаж сурцгаая. Үүнийг олоход бэлэн функц байхгүй. Тиймээс дараах алхмуудыг дагаад хийгээрэй.
1. Дараах В2 нүдний томьёог бичнэ.
Тайлбар: ROUNDUP(x,0) нь х тоог хамгийн ойрын бүхэл тоо руу бүхэлтгэдэг функц юм. MONTH функц нь тухайн өгөгдсөн өдрийн сарыг буцаана. Дээрх жишээнд =ROUNDUP(5/3,0) буюу =ROUNDUP(1.666667,0) үр дүн 2 -г буцаана.
2. Одоо дээрх томьёо бусад тохиолдлуудад хэрхэн ажиллахыг харья.
Тайлбар: Одоо В баганад нэгээс гуравдугаар сар хүртэл утга гарвал эхний улирал, дөрвөөс зургаадугаар сар гарвал жилийн хоёрдугаар хагас гэх мэтчилэн тодорхойлно.