Тексттэй ажиллах функцүүд
Эксел дээр текст өгөгдөлтэй ажиллах олон төрлийн функц байдаг. Тэдгээрийг танилцуулья.
Тэмдэгтүүдийг нэгтгэх
Тэмдэгтүүдийг хооронд нь & оператороор нэгтгэнэ.
Тэмдэглэл: Тэмдэгтүүдийн хооронд зай авах шаардлагатай бол " " гэж оруулна.
Зүүн
Тухайн тэмдэгтийн хамгийн зүүн талын тэмдэгтийг авахдаа LEFT функцийг ашиглана.
Баруун
Тухайн тэмдэгтийн хамгийн баруун талын тэмдэгтийг авахдаа RIGHT функцийг ашиглана.
Дунд
Тухайн тэмдэгтүүд дундаас хэдэн тэмдэгтийг салгаж авах бол MID функцийг ашиглана.
Тэмдэглэл: тухайн тэмдэгтийн цуваанаас 5 дахь тэмдэгтийг олоод түүнээс хойш гурван тэмдэгтийг авах гэж ойлгоно.
Урт
Тухайн тэмдэгтийн цувааны уртыг олохдоо LEN функцийг ашиглана.
Тэмдэглэл: Зай тоологдоно.
Тэмдэгт олох
Тухайн тэмдэгтийн цуваанаас хайж буй тэмдэгтийн байршлыг олохдоо FIND функцийг ашиглана.
Тэмдэглэл: Дээрх жишээнд “am” тэмдэгт 3 -с эхлэж байна.
Тэмдэгт оруулах
Өмнөх текстэд шинэ тэмдэгт оруулах шаардлагатай бол SUBSTITUTE функцийг ашиглана.