Тэмдэгтийг салгах буюу Separate Strings
Энэ хэсгээс та тэмдэгтийн цувааг хэрхэн салгахыг авч үзнэ.
Дээрх зургаас харвал А баганад байгаа утгуудыг таслалаар зааглах боломжтой байна. Гэтэл А2 нүдний утганд таслал 6, А3 нүдний утганд таслал 8 гэх мэтчилэн байрлаж байна.
1. А баганад байгаа утгуудаас нэрийг салгаж авахын тулд дараах томьёог ашиглана.
Тайлбар: Таслалын байршлыг олохдоо FIND функцийг ашиглана. Ингэснээр 6 гэсэн утгыг буцаах ба LEN функцийг ашиглан тэмдэгтийн уртыг 11 гэж олно. =RIGHT(A2,LEN(A2)-FIND(",",A2)-1) гэдгийг дэлгэрүүлбэл =RIGHT(A2,11-6-1). =RIGHT(A2,4) болох ба тэмдэгтийн цуваанаас хамгийн баруун талын 4 тэмдэгтийг буцаана.
2. Эцэг/эхийн нэрийг буцаахдаа дараах томьёог ашиглана.
Тайлбар: FIND функцээр таслалын байршлыг олно. =LEFT(A2,FIND(",", A2)-1) -ийг дэлгэрүүлбэл =LEFT(A2,6-1). =LEFT(A2,5) болох ба хамгийн зүүн талын 5 тэмдэгтийг буцаана.
3. B2:C2 мужийг сонгоод доош нь чирнэ.