Багана руу текстийг бичих буюу Text to Columns
Экселийн нэг нүдэнд бичигдсэн утгыг хэд хэдэн баганад задлаж гаргахдаа “Text to Columns Wizard” хэсгийг ашиглана.
1. Эцэг эхийн нэр болон өөрийн нэр бичигдсэн дараах мужийг бүхэлд нь сонгоно.
2. “Data” таб руу очоод “Data Tools” хэсгээс “Text to Columns” сонголтыг хийнэ.
Сонголтыг хийх үед дараах харилцах цонх гарна.
3. Эндээс “Delimited” сонголтыг хийгээд “Next” товчийг дарна.
4. “Comma” болон “Space” -ээс бусдыг хоослоно.
5. “Finish” товчийг дарна.
Тайлбар: Дээрх жишээнд таслал болон зайг ашигласан учраас энэ тохиолдолд л “comma” болон “space” -үүдийг сонгосон болно. Тэгэхээр та өөр бусад тэмдэгтүүдийг ашиглаж болно гэсэн үг. Тэгээд шаардлагатай нүднүүдийг сонгоод үр дүнгээ доод талын урьдчилан харуулах хэсгээс харж болно.
Үр дүн: