Find ба Search
FIND болон SEARCH функцууд нь хоорондоо тун төстэй. Харин энэ хэсэгт багахан ялгааг нь харуулах болно.
1. Тухайн тэмдэгт дотроос тэмдэгт хайхдаа FIND функцийг ашиглая. Энэ функц нь том жижиг үсгийг ялгаатай гэж тооцно.
2. Харин одоо хайлтыг SEARCH функцээр хийе. SEARCH нь том, жижиг үсэгт мэдрэг биш.
Тайлбар: “excel” тэмдэгт 11 байрлал дээр эхэлж байна.
3. SEARCH функц нь илүү уян хатан шинж чанартай. Энэ функц дотор үсэгнээс бусад тэмдэгтүүдийг оролцуулж болно.
Тайлбар: Асуултын тэмдэг (?) яг нэг тэмдэгттэй тааруулдаг бол од (*) тэмдэгт нь 0 эсвэл түүнээс олон тэмдэгтийг тааруулдаг.
4. FIND болон SEARCH функцуудын нэг онцлог бол гурав дахь аргументыг зөвшөөрдөг. Гурав дахь аргументаар зүүн талаасаа хэд дэх байршлаас хайж эхлэхийг зааж өгч болно.
Тайлбар: "o" тэмдэгтийн байршил 5.
Тайлбар: "o" тэмдэгтийн байршил 7. Учир нь хайлтыг 6 -р байршлаас эхлүүлсэн.