Lookup & Reference функц
Энэ хичээлээр та VLOOKUP, HLOOKUP, MATCH, INDEX болон CHOOSE зэрэг Lookup & Reference багцын функцүүдийг үзэх болно.
VLookup
VLOOKUP (Босоо хайлт) функц нь хүснэгтийн хамгийн зүүн талын баганаас утгыг хайж дараа нь таны заасан баганаас тохирох утгыг буцаана.
1. Дараах зурагт VLOOKUP функцийг ашиглах жишээг харуулав.
Тайлбар: VLOOKUP функц нь $E$4:$G$7 заасан мужийн хамгийн зүүн талын баганаас ID(104) -тай утгыг хайж, тухайн мөрийн гурав дахь баганын утгыг буцааж байна (гурав дахь аргументыг функцийн хэсэгт 3 гэж заасан байна). Функцийн дөрөв дэх аргумент буюу FALSE нь хэрэв хайлтын утга олдоогүй бол буцаагдахыг заана.
2. Одоо VLOOKUP функцийг B2 -оос B11 нүд хүртэл чирнэ.
Тэмдэглэл: VLOOKUP функцийг доош чирэх үед зааж буй мужийн утга өөрчлөгдөхгүй. Учир нь бид absolute reference ($E$4:$G$7) заалтыг ашигласан байна. Энэ тухай өмнөх хичээлд заасан.
HLookup
Дээрхтэй төстэй байдлаар HLOOKUP (хэвтээ хайлт) функцийг ашиглаж болно.
Match
MATCH функц нь өгөгдсөн муж дахь утгын байрлалыг буцаадаг.
Тайлбар: Дээрх жишээнд E4:E7 өгөгдсөн мужаас “Yellow” -н байрлалыг буцааж байна. MATCH функцийн 3 дахь аргументыг заавал тодорхойлох шаардлагагүй. Энэ жишээнд 0 гэж зааж өгсөн нь хэрэв өгөгдсөн мужаас таарах утга олдохгүй бол буцаах утгыг илэрхийлнэ.
Index
INDEX функц нь хоёр хэмжээст мужаас тодорхой утгыг буцаана.
Тайлбар: E4:E7 мужийн 3 мөр, 2 баганын утга буюу 92 -ыг буцааж байна.
Дараах тохиолдолд INDEX функц нэг хэмжээст мужаас тодорхой утгыг буцааж байна.
Тайлбар: E4:E7 мужаас 3 -т байрлах утга буюу 97 -г буцааж байна.
Choose
CHOOSE функц нь жагсаалтын утгуудаас байрлалаар утгыг олж буцаана.
Тайлбар: “Boat” гэх утга CHOOSE функцийн жагсаалтын утгуудаас гуравт байрлаж байна. Байрлалыг А2 нүднээс авсан байна.