Татварын хувь хэмжээ бодох /Tax Rates/
Зарим тохиолдолд VLOOKUP функцийг ашиглахдаа утгыг яг тохирох байдлаар заах шаардлагагүй. Үүний жишээг орлогын татварыг бодоход хэрхэн ашиглах талаар тайлбарлая.
Дараах жишээнд ашиглагдах хүснэгт нь Австралийн иргэдэд хамааралтай татварын схем юм.
Татвар ногдуулах орлого |
Орлогын татвар |
0 - $18,200 |
үгүй |
$18,201 - $37,000 |
$18,200 давсан орлогын $1 тутамд 19 цент |
$37,001 - $87,000 |
$37,000 давсан орлогод $3,572 ба $1 тутамд 32.5 цент |
$87,001 - $180,000 |
$87,000 давсан орлогод $19,822 ба $1 тутамд 37 цент |
$180,001 and over |
$180,000 давсан орлогод $54,232 ба $1 тутамд 45 цент |
Жишээ нь: Хэрэв орлого 39000 бол татвар нь 3572 + 0.325 * (39000 - 37000) = 3572 + 650 = $4222 болно.
Одоо автоматаар орлогын татвар бодох тооцооллыг хийж сурцгаая.
1. Хоёр дахь ажлын хуудас буюу “Sheet2” дээр дараах утгуудыг оруулж “Rates” гэж нэр онооё.
2. VLOOKUP функцийн 4 дэх аргументад FALSE утга оноож өгснөөр яг хайсан утга олдохгүй бол FALSE утга буцаахыг та мэддэг болсон. Тэгвэл үүний оронд TRUE утга оноовол яг хайлтад тохирох утга олдохгүй бол тухайн хайлтад ойролцоо утгыг буцаана.
Тайлбар: Дээрх жишээнд харуулснаар 39000 -тай яг тохирох утга олдохгүй. Гэхдээ 37000 хайж чадна. (Өөрөөр хэлбэл, 39000 -д ойр утга 37000 байна). Үүний үр дүнд 3572) гарчээ.
3. Одоо тэгшитгэлийн үлдсэн утга буюу + 0.325 * (39000 - 37000) хэсгийг тооцоолъё. Дараах жишээг харна уу.
Тэмдэглэл: VLOOKUP функцийн дөрөв дэх аргументыг TRUE гэж өгвөл тухайн хүснэгтийн эхний баганын утгууд өсөхөөр эрэмбэлэгдэнэ.