HTML Гарчиг /Headings/
HTML нь гарчгийг <h1>
ээс <h6>
зургаан tag-д тодорохойлдог бөгөөд <h1>
-г хамгийн чухал ач холбогдолтой гэж үздэг бөгөөд хамгийн том нь бадаг бол <h6>
-г хамгийн бага ач холбогдолтой буюу хамгийн жижиг гарчиг гэж үздэг.
Жишээлбэл:
<!DOCTYPE html>
<html>
<head>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<h1>Энэ бол гарчиг 1 </h1>
<h2>Энэ бол гарчиг 2 </h2>
<h3>Энэ бол гарчиг 3 </h3>
<h4>Энэ бол гарчиг 4 </h4>
<h5>Энэ бол гарчиг 5 </h5>
<h6>Энэ бол гарчиг 6 </h6>
</body>
</html>
Хайлтын системүүд /google, yahoo г.м/ нь вэб хуудсын бүтэц, агуулгыг бүртгэж, хаягжуулж, индексжүүлэхийн тулд гарчгийг ашигладаг.
Вэб хуудас хөгжүүлэгч залуус маань гарчгийг орхигдуулах, алгасах, орлуулах тохиолдол цөөнгүй байдаг.
Анхаар: HTML хуудсанд гарчиг байх газарт л гарчгийг ашиглана уу. Харин ямар нэгэн текстийг тод эсвэл том харуулахын тулд <h1>
-ээс <h6>
tag-ийг ашиглахгүй байхыг зөвлөж байна.
Илүү том гарчиг
Гарчиг бүр нь өөрийн үндсэн хэмжээтэй байдаг. Гэхдээ санаа зоволтгүй бид style
атрибутын font-size
шинж чанарыг ашиглан гарчгийг хүссэн хэмжээгээрэй өөрчилж болно.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<h1 style="font-size:70px">Энэ бол гарчиг</h1>
</body>
</html>
HTML Horizontal Rules
<hr>
элемент нь HTML хуудасны контентын хувааж бүлэглэн харуулахад ашигладаг.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<h1>Энэ бол гарчиг</h1>
<p>Энэ бол догол мөр</p>
<hr>
<h1>Энэ бол гарчиг2</h1>
<p>Энэ бол догол мөр2</p>
<hr>
</body>
</html>
HTML <head> Элемент
HTML-ийн <head>
элемент нь metadata-г агуулдаг. Metadata нь HTML-ийн гарчиг, Тэмдэгтийн багц, Хэв маяг, Скрипт-үүд болон бусад мета мэдээллийг тодорхойлдог. metadata нь дэлгэцэд харагдахгүй.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<!-- HTML кодийн толгой хэсэг -->
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p>Head элемент нь metadata өгөгдөлийг агуулж байна.</p>
</body>
</html>
Сэтгэгдэлүүд

