Offset
OFFSET функц нь өгөгдсөн мөр болон баганын тооноос хамааруулж нэг нүд эсвэл хэд хэдэн нүдийг буцаана.
1. Дараах OFFSET функц А2 нүднээс доош 3 дахь мөр, А2 нүднээс баруун талд орших 2 баганын утгыг буцаана. Функцийн сүүлийн утгууд болох өндөр, өргөнийг 1, 1 гэж өгсөн тул нэг нүдний утгыг буцааж байна.
Үр дүн:
2. Дараах OFFSET функц А2 нүднээс доош 8 дахь мөр, А2 нүднээс баруун талд орших багана 1 утгыг 1 х 2 мужаар авна. Авсан мужийн утгуудыг нийлбэрт авч байна.
Үр дүн:
Тэмдэглэл: Дээрх хоёр жишээнд тухайн заагдсан нүднээс дооших мөр болон баруун талын баганын утгуудыг авч байна. Хэрэв зүүн талын багана болон тухайн заагдсан нүднээс дээш орших мөрийн утга авахыг хүсвэл сөрөг тоо ашиглана.