left Lookup
VLOOKUP функцийн нэг дутагдал бол хайлтыг хүснэгтийн хамгийн зүүн талын баганаас хийдэг. Гэтэл дурын баганаас утгыг хайж буцаах шаардлага бидэнд гардаг. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд INDEX болон MATCH функцуудыг ашиглана.
1. MATCH функц нь тухайн муж дахь утгын байрлалыг буцаадаг.
Тайлбар: Дээрх жишээнд А2 баганын 104 утга G4:G7 мужийн дөрөвт байрлаж байна.
2. Одоо энэ утгыг INDEX функцэд дамжуулан $E$4:$E$7 мужаас дөрөв дэх утгыг авна.
3. Одоо энэ томьёог B2 -оос B11 нүд хүртэл чирнэ.
Тэмдэглэл: Дээрх томьёог доош чирэх үед ($E$4:$E$7 муж абсолют хамааралтай тул өөрчлөгдөхгүй. Харин А2 утга энгийн хамааралтай тул А3, А4, А5 гэх мэт өөрчлөгдөнө.