HTML Догол мөр /Paragraphs/
HTML <p>
элемент нь догол мөрийг тодорхойлдог.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p>Энэ бол догол мөр нэг </p>
<p>Энэ бол догол мөр хоёр </p>
</body>
</html>
HTML дэлгэц
HTML-ийг дэлгцэд хэрхэн харагдахыг бид мэдэхгүй.
Учир нь том болон жижиг дэлгэцээс хамаарч хэмжээ нь өөр өөр байх болно.
Хоосон зай авах, мөр шилжих зэргээр үр дүнг өөрчлөх боломжгүй. Интернет хөтөч нь хуудсыг ачаалах үед хоосон зай, нэмэлт мөрийг мэдэрч устгах болно.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p>Хоосон зай авах,
мөр шилжих зэргээр үр
дүнг өөрчлөх боломжгүй.
Интернет хөтөч нь хуудсыг ачаалах
үед хоосон зай, нэмэлт мөрийг мэдэрч устгах болно.</p>
</body>
</html>
Хаалын tag-ийг мартаж болохгүй
Хаалтын tag-ийг мартлаа гээд ихэнх хөтөч дээр хэвийн ажиллах байх. Гэвч та үүнд хэзээч найдаж болохгүй гэдгийг хэлмээр байна.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p>Энэ бол догол мөр нэг
<p>Энэ бол догол мөр хоёр
</body>
</html>
Анхаар: Хэрэв та хаалтын tag-ийг мартсан бол гэнэтийн замбараагүй үр дүн гарах эсвэл алдаа үүсгэх болно. Иймд хаалтын Tag маш чухал гэдгийг сайн санах хэрэгтэй.
HTML Line Breaks
<br>
элемент нь шугамыг таслах буюу шинэ догол мөр эхлүүлэхгүйгээр шинэ мөр эхлүүлнэ.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p>Энэ бол догол мөр нэг <br /> Энэ бол догол мөр хоёр</p>
</body>
</html>
HTML <pre> элемент
<pre>
элемент нь урьдчилсан форматалсан текстийг тодорхойлдог.
Pre нь preformatted гэсэн үг бөгөөд өөрөөр хэлбэл <pre>
элемент нь хоосон зай, мөр шилжилт зэрэг бичиглэлийг шууд байгаагаар нь дамжуулдаг гэсэн үг юм.
Жишээлбэл:
<!DOCTYPE html lang="en-US">
<html>
<head>
<title>HTML -хичээл</title>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<p>preformatted буюу текстийг шууд дамжуулж байна</p>
<pre>
Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа
</pre>
</body>
</html>