Санамсаргүй тоонууд (Random Numbers)
Эксел дээр санамсаргүй тоо үүсгэх RAND болон RANDBETWEEN гэсэн хоёр янзын функц байдаг.
Rand
RAND функц нь 0 болон 1 хооронд санамсаргүй утгыг буцаана.
1. A1 нүдийг сонго.
2. RAND() гэж бичээд Enter дараарай. RAND функц ямар ч аргументгүй.
3. Санамсаргүй тоон жагсаалтыг үүсгэхийн тулд A1 нүдийг сонгоод, доод буланд гарах тэмдэгт дээр даран доош чирнэ.
А1 нүдний утга өөрчлөгдсөн гэдгийг анхаараарай. Учир нь санамсаргүй тоонууд хуудсан дээрх нүдийг тооцоолох бүрд өөрчлөгддөг.
4. Хэрэв үүнийг хүсэхгүй бол гаргасан тоонуудыг хуулаад ‘values’ буюу зөвхөн утгаар нь буулгаарай.
5. C1 нүдийг сонгоод томьёоны мөрийг харна уу. Энэ нүд утгатай боловч RAND функц байхгүй байна.
Randbetween
RANDBETWEEN функц нь өгөгдсөн хязгаар хооронд санамсаргүй тоон утгыг буцаана.
1. A1 нүдийг сонго.
2. RANDBETWEEN(50,75) томьёог бичээд Enter дарна.
3. 50 -иас 75 хооронд бутархай утга гаргахыг хүсвэл дараах байдлаар RAND функцийг ашиглана.