Процент ба Квартет /Percentiles and Quartiles/
Энэ хэсэгт PERCENTILE болон QUARTILE функцийн тухай заах болно. Дараах жишээнд онооны жагсаалт харагдаж байна (нүднүүдийг зөвхөн тодруулах гэж ногоон өнгө ашиглав).
1. Дараах жишээнд PERCENTILE функцийг 30 хувийг тооцоолохын тулд ашиглав. Үүний үр дүнд 12.7 гарна. Өөрөөр хэлбэл, нийт шалгуулагчдын 30 хувь нь 12.7 -той тэнцүү эсвэл түүнээс бага оноотой байгааг илэрхийлнэ.
Тайлбар: PERCENTILE функцийн хоёр дахь аргумент 0 -ээс 1 хооронд утга байна.
2. PERCENTILE функцийг ашиглан 90 хувийг олж болно. Үр дүнд 61.7 гарна. Нийт шалгуулагчдын 90 хувь нь 61.7 -той тэнцүү эсвэл түүнээс бага оноог авчээ гэдгийг илэрхийлнэ.
3. QUARTILE функц ашиглан нийт онооны дөрөвний нэгийг эзлэх утгыг ольё. Үр дүнд 11.25 гарна. Өөрөөр хэлбэл, нийт шалгуулагчдын 25% буюу 20 шалгуулагчийн 5 нь 11.25 -тай тэнцүү эсвэл бага оноо авчээ гэсэн үг юм.
Тайлбар: QUARTILE функцийн хоёр дахь аргументыг 0 -ээс 4 -ийн хооронд утга онооно. Мөн PERCENTILE(A1:A20,0.25) гэж өгвөл дээрх жишээтэй адил утгыг буцаах болно.
Хамгийн бага утга олох |
PERCENTILE(A1:A20,0) |
QUARTILE(A1:A20,0) |
MIN(A1:A20) |
Дөрөвний нэгийн эхний хэсэг |
PERCENTILE(A1:A20,0.25) |
QUARTILE(A1:A20,1) |
|
Медиан |
PERCENTILE(A1:A20,0.50) |
QUARTILE(A1:A20,2) |
MEDIAN(A1:A20) |
Дөрөвний нэгийн гурав дахь хэсэг |
PERCENTILE(A1:A20,0.75) |
QUARTILE(A1:A20,3) |
|
Хамгийн их утга олох |
PERCENTILE(A1:A20,1) |
QUARTILE(A1:A20,4) |
MAX(A1:A20) |