Таамаглал ба чиг хандлагыг тодорхойлох
Эксел дээр “trendline” графикийг ашиглан илэрхийллийн утгыг зураглалаар харж болно. Ирээдүйн борлуулалтыг тооцоолохын тулд дараах графикт харуулсан тэгшитгэлийг ашиглаж болно. FORECAST болон TREND функц үүнтэй адил утгыг гаргаж өгнө.
Тайлбар: Эксел хамгийн бага квадратын аргыг ашиглан хамгийн тохиромжтой цэгийг олдог. Хамгийн бага квадратын хариу 0.9295. Хариу 1 -т ойртох тусам тохиромжтой гэж үзнэ.
1. Ирээдүйн борлуулалтыг тооцохдоо энэ тэгшитгэлийг ашиглаарай.
2. FORECAST функцийг ирээдүйн борлуулалтыг тооцохдоо ашиглаж болно.
Тайлбар: Дээрх жишээнд FORECAST функцийг доош чирэх үед $B$2:$B$11 болон $A$2:$A$11 утгууд абсолют хамааралтай тул өөрчлөгдөхгүй.
3. Харин массив ашиглан тооцоолол хийх шаардлагатай бол TREND функцийг ашиглаарай.
Тайлбар: Эхлээд E12:E14 мужийг сонгоно. Дараа нь =TREND(B2:B11,A2:A11,A12:A14) томьёог бичнэ. CTRL + SHIFT + ENTER дарна. Томьёоны мөр дээр {} тэмдэгт харагдах ба энэ нь массив дүрслэлийг илтгэнэ. Энэ массив томьёог арилгахын тулд E12:E14 мужийг сонгоод Delete дараарай.