Хамгийн их болон бага утгыг олох /MaxIfs болон MinIfs/
MAXIFS болон MINIFS функцийг Эксел 2016 ашиглах боломжтой ба нэг эсвэл олон шалгуур тавьж хамгийн их болон хамгийн бага утгыг олох боломжтой.
1. Дараах жишээнд MAXIFS функц “female” буюу эмэгтэйчүүдээс хамгийн их оноотойг гаргажээ.
Тайлбар: Эхний аргумент буюу дээрх жишээнд D2:D12 муж нь хамгийн их эсвэл хамгийн бага утгыг олох талбарыг заана. Энэ MAXIFS функц нэг нөхцөлтэй байна.
2. Дараах жишээнд MINIFS функц эмэгтэйчүүдийн хамгийн бага оноотойг гаргаж байна.
3. Дараах жишээнд MAXIFS функц “Canada” буюу Канад эмэгтэйчүүдээс хамгийн өндөр оноог харуулж байна.
Тайлбар: Энэ жишээнд MAXIFS функц хоёр муж, хоёр шалгууртай байна. Өөрөөр хэлбэл, B2:B12 мужийн шалгуур “Female”, C2:C12 мужийн шалгуур “Canada”. MAXIFS болон MINIFS функц 126 хүртэлх муж, шалгуурыг авч чадна.
4. Дараах жишээнд MAXIFS функц 60 оноонд хамгийн ойр оноог олж байна.