Aggregate ашиглан алдаа засах
SUM, COUNT, LARGE, MAX зэрэг функцэд алдаатай муж орвол ажиллахгүй. Үүнийг AGGREGATE функц ашиглан зохицуулж болно.
1. Дараах жишээнд SUM функцэд алдаа гарсан байна.
2. Энэ хэсэгт AGGREGATE функцийг ашиглан алдааг зүгшрүүлж болно.
Тайлбар: Дээрх жишээнд буй эхний аргумент буюу 9 гэсэн утга SUM функц ашигласныг илтгэнэ. Хоёр дахь аргумент буюу 6 нь алдааг үл тоомсорлоно гэдгийг илтгэнэ.
3. Ямар функц аргументаар дамжихыг цээжлэх хэцүү. Харин Эксел дээр автомат гүйцээлтийг ашиглаж болно.
4. Дараах жишээнд AGGREGATE функц ашиглан А1:А7 мужаас хоёр дахь хамгийн их утгыг буцааж байна.
Тайлбар: Дээрх жишээнд эхний аргумент буюу 14 нь LARGE функцийг илтгэнэ. Хоёр дахь аргумент буюу 6 нь алдааг үл тоомсорлоно гэдгийг заана. Дөрөв дэх аргумент буюу 2 нь хамгийн их хоёр дахь утга олохыг илтгэнэ.
5. Дараах жишээнд AGGREGATE функц тодорхойлсон мужаас хамгийн их утгыг олж байна. Мужийн алдаатай болон нуусан мөрийг тооцохгүй.
Тайлбар: Дээрх жишээнд эхний аргумент буюу 4 нь MAX функц, хоёр дахь аргумент буюу 7 нь алдаа болон нуусан мөрийг тоохгүй гэдгийг илтгэнэ. Жишээнд хоёрдугаар мөрийг далдалсан байна.