Алдааг тоолох буюу /Count error/
Энэ жишээнд бид тухайн муж дахь алдааны тоог олонлогийн функцээр шийдэх болно.
1. Бид IF болон ISERROR функцийг ашиглан алдааг шалгадаг.
Тайлбар: Хэрэв алдаа байвал IF функц 1 -г буцаана. Эсрэг тохиолдолд хоосон мөр буцаана.
2. Алдааг тоолохдоо COUNT функцийг ашиглая. Үүний тулд A1 -н оронд A1:C3 гэж бичнэ.
3. CTRL + SHIFT + ENTER товчны хослолыг дарна.
Тэмдэглэл: Томьёоны мөр дэх угалзан хаалтыг ажиглаарай. Гэхдээ үүнийг өөрөө бичих шаардлагагүй. Томьёо бичих үед автоматаар үзэгдэхгүй болно.
Тайлбар: IF функцэд дамжуулагдаж буй утга дараах хэлбэртэй байна.
{1,"",1;"","","";"","",1}
Дээрх дамжуулагдсан аргументын үр дүнд COUNT функц 3 гэсэн үр дүнг буцаана.
4. Тусгай алдааны тоог олохдоо COUNTIF функцийг ашиглана. Жишээлбэл, тухайн нүд #DIV/0! алдааг агуулж байвал энэ функцээр тоолно.