Давтагдашгүй утгуудыг тоолох
Энэ хэсэгт эксел дээр давтагдашгүй утгуудыг хэрхэн тоолох талаар заах болно.
1. Бид COUNTIF функцийг ашиглана. Дараах зурагт А1:А6 мужаас 5 -г тоолъё.
2. Давтагдашгүй утгуудыг тоолохдоо SUM функцийг ашиглана. Үүний тулд 5 -н оронд A1:A6 мужийг оруулна.
3. CTRL + SHIFT + ENTER товчны хослолыг дарна.
Тэмдэглэл: Томьёоны мөр дэх угалзан хаалтыг ажиглаарай. Гэхдээ үүнийг өөрөө бичих шаардлагагүй. Томьёо бичих үед автоматаар үзэгдэхгүй болно.
Тайлбар: COUNTIF функцэд дамжуулагдаж буй утга дараах хэлбэртэй байна.
{3;1;1;1;3;3} - (7 -н тоо гурав, “sun” үг нэг, “moon” үг нэг, 5 -н тоо нэг, 7 -н тоо гурав, 7 -н тоо гурав)
Үүнийг багасгавал {1/3;1/1;1/1;1/1;1/3;1/3} болно.
Дээрх дамжуулагдсан аргументын үр дүнд SUM функц 1/3+1+1+1+1/3+1/3 илэрхийллийг бодож 4 гэсэн үр дүнг буцаана.