Шалгууртай тоолох
1. Дараах жишээнд Google эсвэл Facebook орсон мөрүүдийг тоолох томьёоллыг үзүүлж байна.
2a. Хэрэв Google эсвэл Stanford орсон мөрүүдийг тоолох бол бид COUNTIF функцийг ашиглаж чадахгүй. Google болон Stanford үг орсон мөр хоёр удаа тоологдох шаардлагатай болно. Гэвч үүнийг нэг гэж тоолох ёстой. Дараах жишээний хувьд хариу 4 гарна.
2b. Зөв үр дүнг гаргахын тулд IF функцийг ашиглая.
Тайлбар: TRUE = 1, FALSE = 0. Дээрх жишээний эхний мөр IF(TRUE+TRUE,1,0) буюу IF(2,1,0) болно. Тэгэхээр эхний мөр бидний томьёонд тоологдоно. Хоёрдугаар мөрний хувьд IF(FALSE+FALSE,1,0) буюу IF(0,1,0) болох тул 0 болно. Тэгэхээр хоёрдугаар мөр тоологдохгүй. Гуравдугаар мөрний хувьд IF(FALSE+TRUE,1,0) буюу IF(1,1,0) болох тул 1 болно. Тэгэхээр энэ мөр бидний томьёонд тоологдоно.
2c. IF функцийн үр дүнг нэгтгэхийн тулд SUM функцийг ашиглана. A1 -н оронд A1:A8, B1 -н оронд B1:B8 бичнэ.
2d. CTRL + SHIFT + ENTER товчны хослолыг дарна.
Тэмдэглэл: Томьёог бичиж дуусмагц угалзан хаалт томьёоны мөрд харагдах болно. Үүнийг өөрөө бичих шаардлагагүй бөгөөд томьёог засах үед автоматаар далдлагдана.
Тайлбар: IF функцээс гарах үр дүн дараах хэлбэртэй байна.
{1;0;1;0;1;0;1;0}
SUM функцэд дамжуулагдах аргументын үр дүнд 4 гэсэн хариуг гаргана.
3. Дээрх жишээг дахин хүндрүүлж үзье. Тухайлбал, бид (Google болон Stanford) эсвэл Columbia үр дүнг тоолж гаргая.