Хамгийн их утгуудын нийлбэрийг олох
Өгөгдсөн мужаас хамгийн их утгатай тоонуудын нийлбэрийг олох жишээг танилцуулъя.
1. Бид LARGE функцийг ашиглах болно. Дараах жишээнд өгөгдсөн мужаас хоёр дахь хамгийн их утгыг олсон байна.
2. Хамгийн их утгатай дөрвөн ширхэг тоог олохдоо дээрх жишээний 2-г {1,2,3,4} гэж өөрчлөнө. Эдгээрийн нийлбэрийг олохдоо SUM функцэхад дамжуулна.
3. Дуусгаад CTRL + SHIFT + ENTER дарна.
Тэмдэглэл: Томьёог бичиж дуусмагц угалзан хаалт томьёоны мөрд харагдах болно. Үүнийг өөрөө бичих шаардлагагүй бөгөөд томьёог засах үед автоматаар далдлагдана.
Тайлбар: LARGE функцээр үүсгэсэн олонлог Экселийн санах ойд хадгалагдах бөгөөд дараах хэлбэртэй байна.
{22,10,8,6}
Энэ утгыг SUM функц рүү дамжуулах бөгөөд хариу 46 гарна.