Шалгууртайгаар нийлбэрийг олох
1. Дараах жишээнд Google or (эсвэл) Facebook (нэг шалгуур) нөхцөлийг хангах утгуудын нийлбэрийг олох гэж байна.
2a. Тэгвэл Google or Stanford (хоёр мужаас шалгуур тавьбал) дээрх функцийг ашиглах боломжгүй болно. Бидний хүссэн хариу 10 боловч дараах зураг дахь үр дүн таарахгүй байна.
2b. Үүнд олонлогийн функц ашиглах хэрэгтэй. IF функцийг ашиглан Google or Stanford нөхцөлийг шалгах болно.
Тайлбар: TRUE = 1, FALSE = 0. Эхний мөрийн хувьд IF функц IF(TRUE+TRUE,1,0)*3 буюу IF(2,1,0)*3 үр дүн 3 гарна. Тиймээс 3 нийлбэрт орно. Хоёрдугаар мөрийн хувьд IF функц IF(FALSE+FALSE,1,0)*5 буюу IF(0,1,0)*5 болж үр дүн 0 гарна. Тиймээс 5 нийлбэрт тооцогдохгүй. Гуравдугаар мөрийн хувьд IF функц IF(FALSE+TRUE,1,0)*2 буюу IF(1,1,0)*2 болж үр дүн 2 гарна. Тиймээс 2 нийлбэрт тооцогдоно гэх мэт.
2c. Одоо эдгээр утгуудыг SUM функцэд дамжуулна. Дээрх жишээнд гарсан SUM функцийн A1 утгыг A1:A8, B1 утгыг B1:B8, C1 утгыг C1:C8 гэж солино.
2d. Дуусгаад CTRL + SHIFT + ENTER дарна.
Тэмдэглэл: Томьёог бичиж дуусмагц угалзан хаалт томьёоны мөрд харагдах болно. Үүнийг өөрөө бичих шаардлагагүй бөгөөд томьёог засах үед автоматаар далдлагдана.
Тайлбар: IF функцээр үүсгэсэн муж экселийн санах ойд хадгалагдах ба дараах хэлбэртэй байна.
{1;0;1;0;1;0;1;0}
Эдгээрийг C1:C8 талбарын утгуудаар үржүүлнэ.
{3;0;2;0;4;0;1;0}
Үүнийг SUM функцэд дамжуулах ба үр дүн 10 гарна.
3. Одоо дээрх жишээний нөхцөлийг өөрчилж үзье. Нөхцөл дээр (Google and Stanford) or Columbia гэж оруулъя.