Хоёр баганын хайлт
Дараах жишээг анхааралтай ажиглаарай. Бид James Clark -н цалинг хайх бөгөөд James Smith, James Anderson гэх мэт төстэй нэрүүд байгааг анхаарна.
1. Тэмдэгтүүдийг нэгтгэхдээ & операторыг ашиглана.
2. MATCH функц өгөгдсөн мужийн байршлыг буцаадаг. MATCH функцийг дараах байдлаар ашиглана.
3. Дуусгаад CTRL + SHIFT + ENTER дарна.
Тэмдэглэл: Томьёог бичиж дуусмагц угалзан хаалт томьёоны мөрд харагдах болно. Үүнийг өөрөө бичих шаардлагагүй бөгөөд томьёог засах үед автоматаар далдлагдана.
Тайлбар: A2:A8&B2:B8 мужийн утгууд экселийн санах ойд хадгалагдах ба дараах хэлбэртэй байна.
{"JamesSmith";"JamesAnderson";"JamesClark";"JohnLewis";"JohnWalker";"MarkReed";"RichardLopez"}
Эдгээр утга MATCH функцэд дамжуулагдах ба 3 гэсэн үр дүнг буцаана. Өөрөөр хэлбэл, James Clark 3 байрлалд байна.
4. Энэ үр дүнг INDEX функцэд дамжуулж C2:C8 мужаас гурав дахь байрлалын утгыг авна.