Хамгийн их тохиолдож буй үг
Эксел дээр хамгийн их тохиолдож буй үгийг дараах аргаар олж болно.
Үүнийг олохын тулд MODE функцийг ашиглана. Гэвч MODE функц нь зөвхөн тоон утгууд дээр ажиллана.
Үг бүрийн хувьд тоог гаргахдаа COUNTIF функцийг ашиглана. Дараах жишээний хувьд “circle” үг 4 удаа орсон байна.
Одоо өгөгдсөн мужаас хамгийн их тохиолдож буйг дараах аргаар гүйцэтгэе.
1. MATCH функц өгөгдсөн мужаас утгын байрлалыг буцаадаг.
Тайлбар: А1:А7 мужаас circle (A7) -н байрлал 2 болж байна. Дамжуулж буй гурав дахь аргумент буюу 0 нь яг тохирсон утга байх ёстойг зааж байна.
2. Хамгийн их тохиолдож буй үгийг олохдоо дээрх дээр MODE функцийг нэмнэ.
3. Дуусгаад CTRL + SHIFT + ENTER дарна.
Тэмдэглэл: Томьёог бичиж дуусмагц угалзан хаалт томьёоны мөрд харагдах болно. Үүнийг өөрөө бичих шаардлагагүй бөгөөд томьёог засах үед автоматаар далдлагдана.
{1;2;2;2;5;5;2} - (triangle үгийн байрлал 1, circle үгийн байрлал 2, circle үгийн байрлал 2, гэх мэт.)
Үүнийг MODE функцэд дамжуулах ба үр дүн 2 гарна.
4. Энэ үр дүнг ашиглаад INDEX функцэд 2 байрлалыг дамжуулбал хамгийн их тохиолдож буй үг гарах болно.