Шугаман тэгшитгэл систем
Энэ хэсэгт Эксел дээр шугаман тэгшитгэл систем хэрхэн бодох тухай тайлбарлая. Дараах шугаман тэгшитгэлийн системийг жишээндээ ашиглая.
5x |
+ |
1y |
+ |
8z |
= |
46 |
4x |
- |
2y |
= |
12 |
||
6x |
+ |
7y |
+ |
4z |
= |
50 |
Матриц хэлбэрээр илэрхийлбэл AX = B гэж бичиж болно.
Хэрэв A-1 (А -ийн урвуу) байгаа бол бид хоёр талыг А – 1 -ээр үржүүлж X = A-1B авах боломжтой. Энэ шугаман тэгшитгэлийн системийг Эксел дээр бодъё.
1. А матрицийн урвууг MINVERSE функц ашиглан олно. Үүний тулд B6:D8 мужийг сонгоод MINVERSE функцийг дараах байдлаар оруулна. Дуусгаад CTRL + SHIFT + ENTER дарна.
Тэмдэглэл: Томьёоны мөрөнд олонлогийн томьёо агуулж буйг заана. Тиймээс ганц үр дүнг устгаж болохгүй. Үр дүнг бүрэн устгахын тулд B6:D6 мужийг сонгоод Delete товчийг дарна.
2. A-1 болон B матрицийн үржвэрийг олохдоо MMULT функцийг ашиглана. Үүний тулд эхлээд G6:G8 сонгоно. Дараа нь MMULT функцийг дараах маягаар бичнэ. Дуусгаад CTRL + SHIFT + ENTER дарна.
3. Одоо дээрх бүгдийг хамтад нь бичье. Үүний тулд эхлээд G6:G8 сонгоод дараах томьёог оруулна. Дуусгаад CTRL + SHIFT + ENTER дарна.