Python Суулгах
Windows болон Mac үйлдлийн системтэй компьютерт Python програмчлалын хэл суусан байдаг. Python суусан эсэхийг Windows үйлдлийн системтэй компьютераас шалгахын тулд Windows-> Start цэсээс хайх эсвэл Command Line (cmd.exe) буюу Командын мөр нээж доорх байдлаар шалгаж болно.
C:\Users\Pc Name>python --version
Python-г Linux эсвэл Mac дээр суулгасан эсэхийг шалгахын тулд Линукс дээр командын мөрийг эсвэл Mac дээр Терминал нээгээд доорх бичиглэлтэй адил шалгаж үзэж болно.
python --version
python 3.6.0
Хэрэв таны компьютер дээр суулгаагүй байвал веб сайтаас нь татаж авч суулгаарай. Веб сайт: https://www.python.org/
Хэрэв Python суулгасаны дараа дараах алдааг өгч байвал нэмэлт тохиргоо хийж өгнө.
'phyton--version' is not recognized as an internal or external command,operable program or batch file
1. Python суулгасан газрын байршилд очино.
2. Python-н байршлыг хуулж авна.
3. WINDOWS үйлдлийн системийн System Properties
4. Advenced System Settings -товч дээр дарна.
4. Ингээд System Properties цонх нээгдэх бөгөөд Advanced -> Environment Variables... ийг сонгно.
6. path-г сонгоод Edit товчин дээр дарна.
7. Доорх Edit Environment variable цонхны New товчин дээр дарж дээр хуулсан Python програм суусан байршлыг хуулж өгөөд хадгална.
Python Quickstart
Python бол хөрвүүлэгдсэн програмчлалын хэл бөгөөд энэ нь хөгжүүлэгчийн хувьд та Python (.py) файлуудыг текст засварлагч дээр бичиж дараа нь эдгээр файлыг python хөрвүүлэгчээр ажиллуулна гэсэн үг юм. Python файлыг ажиллуулах арга нь дараах командын мөр байна.
Python файлыг командын мөрнөөс ажиллуулж үзье.
Жишээлбэл
C:\Users\Your Name>python firstLesson.py
"firstLesson.py" гэдэг нь таны python файлын нэр юм.
Дурын Text Editor буюу текст засварлагч дээр firstLesson.py нээж анхны Python файлаа бичицгээе.
firstLesson.py
print ("Миний эхний Фятон хичээл")
Та файлаа хадгална уу. Командын мөрөө нээгээд файлыг хадгалсан директорт очин уу!
C:\Users\Pc Name>python firstLesson.py
firstLesson.py-ийг дуудахад
Миний эхний Python хичээл
Баяр хүргэе таны анхны Python програм амжилттай ажиллаа.
Python-г командын мөрнөөс ажиллуулж үзье
Богино хэмжээний кодыг Python нь командын мөрний тусламжтайгаар шууд ажиллуулах боломжтой байдаг. Ингэхийн тулд командын мөрөнд Python-г ажиллуулна.
Python-г Windows, Mac эсвэл Linux-ийн командын мөрөнд ажлуулцгааяа.
C:\>python
Эсвэл
C:\>py
Одоо хүссэн Python кодоо бичиж болохоор боллоо. Өмнө үзсэн жишээг ажиллуулж үзье.
Python 3.6.0 (v3.6.0:41df79263a11, Dec 23 2016, 07:18:10) [MSC v.1900 32 bit (Intel)] on win32
Type "help", "copyright", "credits" or "license" for more information.
>>> print ("Миний эхний Фятон хичээл")
Коммандын мөрөнд "Миний эхний Фятон хичээл" гэж хэвлэх болно.
Python 3.6.0 (v3.6.0:41df79263a11, Dec 23 2016, 07:18:10) [MSC v.1900 32 bit (Intel)] on win32
Type "help", "copyright", "credits" or "license" for more information.
>>> Миний эхний Фятон хичээл
Командийн мөрнөөс Exit() функцийг дуудаж гарна.
>>> exit()
Сэтгэгдэлүүд

Анханы хичээл амжилттай. Суулгах нь бас өөр тохиргоо хийгдэж байна шүү


Амарбаян Командын мөрөө нээгээд файлыг хадгалсан директорт очин уу!


Hi python суулгах явцад 0×80072efd гэсэн алдаа заагаад youtube-с бичлэг үзээд дагаад хийсэн ч болохгүй байх юм яах вэ?

Ene link eer orood dagaj hiigeed uzeerei. Windows 7 bol servicepack suulgaarai. https://www.youtube.com/watch?v=MNac27b74zo
