Python Бичиглэл /Syntax/
Өмнөх хуудсан дээрээс олж мэдсэнээр Python кодыг command line буюу Командын мөрөнд шууд бичиж ажиллуулж болно.
>>> print("Сайн байна уу!")
Сайн байна уу!
Эсвэл .py өргөтгөлтэй файлыг Command Line-с дуудах замаар ажиллуулж болно.
C:\Users\Таны нэр>fileName.py
Python Indentation
Python кодын бичиглэлийн үндсэн дүрэм нь урдаас хоосон зай авах эсвэл гараас /Tab/ товч дарж догол мөрнөөс бичнэ.
Бусад програмчлалын хэл дээр кодыг ойлгомжтой харахын тулд догол мөрийг ашигладаг бол Python-д догол мөр нь маш чухал ойлголт юм.
Python-д догол мөрөөр кодын эхлэл болон төгсгөлийг буюу /блок блокоор нь ялгахад/ ашигладаг.
Жишээ нь:
if 5 > 2:
print ("5 нь 2 оос их юм")
Үр дүн
C:\Users\Pc Name>Indentation.py
5 нь 2 оос их юм
Жишээ нь:
Доорх жишээнд А блокийн бичиглэл нь Б блокийн бичиглэлд хамаарахгүйг харуулж байна. Нэг Block нь /Tab/ буюу догол мөрнөөс эхэлсэн байхад, Нөгөө Block нь /space/ буюу нэг хоосон зай авсан байна.
if 5 > 2:
print ("5 нь 2 оос их юм")
if 5 > 2:
print ("5 нь 2 оос их юм")
Үр дүн
C:\Users\Pc Name>Indentation.py
5 нь 2 оос их юм
5 нь 2 оос их юм
Syntax error
Хэрэв та догол мөр авалгүй IF нөхцөлийн кодыг нэг эгнээнд бичвэл Python танд алдаа өгнө.
Жишээ нь:
Энэ нь Syntax error буюу бичиглэлийн алдаа юм.
if 5 > 2:
print ("5 нь 2 оос их юм")
Үр дүн
C:\Users\Pc Name>Indentation.py
File "G:\filezilla\python\Indentation.py", line 2
print ("5 нь 2 оос их юм")
^
IndentationError: expected an indented block
Нэг Block-д нэг төвшний кодуудыг бичихдээ урдаас авах зай нь адил байна. Хэрэв өөр байвал Syntax error буюу бичиглэлийн алдаа өгнө.
Жишээ нь:
Энэ нь Syntax error буюу бичиглэлийн алдаа юм.
if 5 > 2:
print ("5 нь 2 оос их юм")
print ("5 нь 2 оос их юм")
Үр дүн
C:\Users\Pc Name>Indentation.py
File "G:\filezilla\python\Indentation.py", line 3
print ("5 нь 2 оос их юм")
^
IndentationError: expected an indented block
Python Variables
Python-д төрөл тодорхойлохгүй шууд хувьсагч зарлаж болно.
Жишээ нь:
x = 9
y = "Миний анхны хичээл"
print (x)
print (y)
Үр дүн
C:\Users\Pc Name>variables.py
9
Миний анхны хичээл
Та Python Хувьсагч зарлах /Variables/ бүлгээс хувьсагчдын талаар илүү ихийг олж мэдэх болно.
Comments
Python их хэмжээний код бичих үед тайлбар оруулж болно.
Тайлбарыг # тэмдэгтийн араас бичнэ.
Жишээ нь:
# Энд тайлбар бичнэ!!!
print ("Миний анхны хичээл")
Үр дүн
C:\Users\Pc Name>variables.py
Миний анхны хичээл
Сэтгэгдэлүүд


