Python Тайлбар оруулах /comments/
Python comments нь Python кодыг тайлбарлахад ашиглана.
Тайлбарыг ашиглан кодыг уншихад хялбар байх болно.
Аливаа кодыг шалгахад тайлбарын тусламжтайгаар илүү хурдан шалгах боломжтой юм.
Create a Comment буюу тайлбар оруулах
Тайлбар бичихдээ # -ийн араас бичнэ.
Жишээ нь:
# if Нөхцөл шалгаж байна
if 5 > 2:
print("5 нь 2 оос их")
Үр дүн
C:\Users\Pc Name>comments.py
5 нь 2 оос их
Тайлбарыг тухайн кодын мөрний араас залгуулж бичиж болно.
Жишээ нь:
if 5 > 2:
print("5 нь 2 оос их") # if ийн үр дүн үнэн байна
Үр дүн
C:\Users\Pc Name>comments.py
5 нь 2 оос их
Тухайн кодын урьд # тэмдэгт орсон байвал тухайн код тайлбар болон өөрчлөгдөнө.
Жишээ нь:
if 5 > 2:
# print("2 нь 5 аас их")
print("5 нь 2 оос их")
Үр дүн
C:\Users\Pc Name>comments.py
5 нь 2 оос их
Олон мөр тайлбарыг дараах байдлаар оруулна.
Жишээ нь:
# Миний анхны паятон код
# Миний анхны нөхцөл шалгалт
# 5 нь 2 оос их нь үнэн
if 5 > 2:
print("5 нь 2 оос их")
Үр дүн
C:\Users\Pc Name>comments.py
5 нь 2 оос их
Олон мөр дамжсан тайлбарыг дараах байдлаар оруулна.
Жишээ нь:
""" Миний анхны паятон код
Миний анхны нөхцөл шалгалт
5 нь 2 оос их нь үнэн"""
if 5 > 2:
print("5 нь 2 оос их")
Үр дүн
C:\Users\Pc Name>comments.py
5 нь 2 оос их
Сэтгэгдэлүүд
