cb
ABCD
  • Python Суулгах
  • Python Бичиглэл /Syntax/
  • Python Тайлбар оруулах /comments/
  • Python Хувьсагч зарлах /Variables/
  • Python өгөгдлийн төрлүүд /Data Types/
  • Python Тоон төрөл /Numbers/
  • Python хувьсагчийг төрлөөр тодорхойлох /Casting/
  • Python Текст төрлийн хувьсагч /Strings/
  • Python Логик утга /Booleans/
  • Python Опериаторууд /Operators/
  • Python Жагсаалт /lists/
  • Python Багц /Tuples/
  • Python Багц /Set/
  • Python Багц /Dictionaries/
  • Python Нөхцөл шалгах /if ... else/
  • Python Давталт /While Loops/
  • Python Давталт /For Loops/
  • Python Функц /Functions/
  • Python /Масив/ Arrays
  • Python Класс ба Объект /Classes and Objects/
  • Python Удамшил /Inheritance/
  • Python Тоолуур /Iterators/
  • Python Огноо /Date time/
  • Python JSON
  • Python Тогтмол илэрхийлэл /RegEx/
  • Python PIP
  • Python Алдааг шалгах /Try Except/
  • Python Файлтай ажиллах
  • Python Ламбда / Lambda
  • Python Map, Filter, Reduce Функц
тохиргоо
Толгой хэсэг
Хажуугийн самбар
Үндсэн контент
НЭВТРЭХ

Python Хувьсагч зарлах /Variables/

Хувьсагчийг бид өгөгдөл хадгалах сав гэж ойлгож болно.
Бусад програмчлалын хэлнээс ялгаатай нь Python-д хувьсагч зарлах команд байдаггүй.
Хувьсагчид эхний утгыг зааж өгөхөд Python хувьсагчийн төрлийг автоматаар тодорхойлдог.

Жишээ нь:

x = 5
y = "Болд"
print (x)
print (y) 

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
5
Болд


Хувьсагчийн төрлийг тодорхойлох шаардлагагүй

тухайн хувьсагчид олгох утгаас хамааран Python хувьсагчийн төрлийг тодорхойлж чадна.

Жишээ нь:

x = 5
y = "Болд"
print (type(x))
print (type(y)) 

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
<calss 'int'>
<class 'str'>


String-д дан ' ' эсвэл давхар " " хашилтаар утга олгоно

String төрлийн хувьсагчид утга олгохдоо дан болон давхар хашилт ашиглан утга олгож болдог. Энэ нь Python-ны хувьд ижил ойлголт юм.

Жишээ нь:

x = 'Цэцгээ'
y = "Болд"
print (type(x))
print (type(y)) 

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Цэцгээ
Болд


Хувьсагчийн нэр ба Дүрэм

Хувьсагч нь богино нэр (x ба y гэх мэт) эсвэл илүү тодорхой нэр (age, carName, niit_mashin) байж болно.
Хувьсагчийн нэр нь үсэг эсвэл доогуур зураасаар эхлэх боломжтой. (age, _name)
Хувьсагчийн нэр нь тоогоор эхэлж болохгүй.
Хувьсагчийн нэр нь үсэг-тоо тэмдэгт, доогуур зураас бүтэж болно. (A-z, 0-9 ба _)
Хувьсагчийн нэр нь том эсвэл жижгээр бичсэнийг өөр өөрөөр ойлгоно (name, Name ба NAME нь гурван өөр хувьсагч)

Жишээ нь:

_name = "Золоо"
last_name = "Болд"
car = "Жижиг машин"
Car = "Дунд машин"
CAR = "Том машин" print (_name) print (last_name)
print (car)
print (Car)
print (CAR)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
File "G:\filezilla\python\variables.py", line 10 2myvar = "John" ^ SyntaxError: invalid syntax


Хууль бус Хувьсагч

Python-д зөвшөөрөгдөхгүй хэлбэрээр хувьсагч зарлавал алдаа өгнө.

Жишээ нь:

2name = "Болд"
my-name = "Болд"
my name = "Болд"     

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
   File "G:\filezilla\python\variables.py", line 10
      2myvar = "John"
             ^
SyntaxError: invalid syntax

Анхаар: Хувьсагчийн том болон жижиг үсэг нь хоорондоо ялгаатай.


Олон хувьсагчид утга олгож чадна

Python нэг мөрөнд байгаа олон хувьсагчид утга олгож чадна.

Жишээ нь:

x, y, z = "Нар", "Сар", "Од"
print (x)
print (y) 
print (z)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Нар
Сар
Од


Олон хувьсагчид нэг утга олгож чадна

Жишээ нь:

x = y = z = "Нар"
print (x)
print (y) 
print (z)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Нар
Нар
Нар


Output variables буюу Хувьсагчийн гаралтууд

Python-ний print командаар ихэвчлэн хувьсагчийн утгыг гаргахад ашигладаг.
Текстийг хувьсагчийн утгатай хослуулан гаргахын тулд Python + тэмдэгтийг ашигладаг. Нэмэх тэмдэг нь текст болон хувьсагчийн утгыг залгах үүрэг гүйцэтгэнэ.

Жишээ нь:

x = "гайхамшигтай"
print ("Python бол " + x)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Python бол гайхамшигтай


Хувьсагч дээр String хувьсагч нэмэх

Нэмэх тэмдэг ашиглан хувьсагч дээр хувьсагч нэмж болно. Хэрэв хувьсагчийн төрөл нь String байвал утгуудыг залгаж харуулна.

Жишээ нь:

x = "гайхамшигтай"
у = "Python бол "
z = y + x
print (z)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Python бол гайхамшигтай


Хувьсагч дээр хувьсагч нэмэх

Хувьсагчийн утгууд тоо байвал нэмэх тэмдэг математикийн оператораар ажиллана.

Жишээ нь:

x = 17
у = 44
z = x + y
print (z)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
61

String төрлийн хувьсагч дээр int төрлийн хувьсагчийг нэмэхэд Python танд алдаа өгнө.

Жишээ нь:

x = 5
y = "Болд"
z = x + y
print (z)

Үр дүн

C:\filezilla\python>variables.py
Traceback (most recent call last):
   File "C:\filezilla\python\variables.py", line 3, in
      z = x + y
TypeError: unsupported operand type(s) for +: 'int' and 'str'


Глобал хувьсагчууд

Функцээс гадна бий болсон бүх хувьсагчийг (дээрх бүх жишээг шиг) Глобал /Global/ хувьсагч гэж нэрлэдэг. Глобал хувьсагчийг функц дотроос болон функцийн гаднаас ашиглаж болно.

Жишээ нь:

Функцийн гадна зарласан хувьсагчийг функц дотор ашиглаж үзье. Python хэлэнд Функцийг def гэж зарладаг. 

x = "өндөр"
def firstfunc():
    print ("Шаравжамц бол " + x)

firstfunc()

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Шаравжамц бол өндөр

Хэрэв та функц дотор ижил нэртэй хувьсагч зарлавал локал /Local/ орчинд буюу зөвхөн Функц дотор ашиглагдах болно.

Жишээ нь:

x = "намхан"
def firstfunc():
    x = "өндөр"
    print ("Шаравжамц бол" + x)

firstfunc()

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Шаравжамц бол өндөр


Глобал түлхүүр үг

Функц дотор зарласан хувьсагчийг функц дотроо буюу локал орчинд ажилладаг болохыг бид мэдэж авсан. Гэвч функц дотор зарласан хувьсагчид функцийн гаднаас хандах шаардлага гардаг. Энэ тохиолдолд Global түлхүүр үгийг ашиглана.

Жишээ нь:

Global түлхүүр үгээр зарлагдсан хувьсагч глобал орчинд шууд хамаарна.

def firstfunc():
    global x
    x = "урт"  
    
firstfunc()
print ("Шаравжамц бол " + x)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Шаравжамц бол урт

Глобал орчинд зарлагдсан хувьсагчийн утгыг Global түлхүүр үгийн тусламжтай функцээс өөрчилж болно.

Жишээ нь:

x = "урт"
def firstfunc():
    global x
    x = "өндөр"  

firstfunc()

print ("Шаравжамц бол" + x)

Үр дүн

C:\Users\Pc Name>variables.py
Шаравжамц бол өндөр 

Сэтгэгдэлүүд

Tudev Baskhuu

Баярлалаа

Feb. 6, 2023, 12:38 p.m.
Контентын нэр
Python Суулгах
Python Бичиглэл /Syntax/
Python Тайлбар оруулах /comments/
Python Хувьсагч зарлах /Variables/
Python өгөгдлийн төрлүүд /Data Types/
Python Тоон төрөл /Numbers/
Python хувьсагчийг төрлөөр тодорхойлох /Casting/
Python Текст төрлийн хувьсагч /Strings/
Python Логик утга /Booleans/
Python Опериаторууд /Operators/
Python Жагсаалт /lists/
Python Багц /Tuples/
Python Багц /Set/
Python Багц /Dictionaries/
Python Нөхцөл шалгах /if ... else/
Python Давталт /While Loops/
Python Давталт /For Loops/
Python Функц /Functions/
Python /Масив/ Arrays
Python Класс ба Объект /Classes and Objects/
Python Удамшил /Inheritance/
Python Тоолуур /Iterators/
Python Огноо /Date time/
Python JSON
Python Тогтмол илэрхийлэл /RegEx/
Python PIP
Python Алдааг шалгах /Try Except/
Python Файлтай ажиллах
Python Ламбда / Lambda
Python Map, Filter, Reduce Функц
ABCD.mn ©

Нөхцөл & Шаардлага

1. General

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

2. Account

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

3. Service

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

4. Payments

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.