Python хувьсагчийг төрлөөр тодорхойлох /Casting/
Хувьсагчийг зарлахдаа төрлийг тодорхойлж болно. Python нь Объект хандалт програмчлалын хэл бөгөөд өгөгдлийн төрлийг тодорхойлохдоо класс ашигладаг.
Int
int()
нь Integer буюу бүхэл тоон утгыг илэрхийлнэ. Хэрэв int()
төрлийн хувьсагчид бутархай тоон утга оноовол тухайн тооны бүхэл утгыг авна. Мөн String төрлийн хувьсагчаар тоон утга оноовол int төрөлд шилжүүлж бүхэл тоон утгыг авна.
Жишээ нь:
int
төрөлтэй хувьсагчид утга олгож үзвэл.
x = int(1)
y = int(2.8)
z = int("3")
print (x, y, z)
Үр дүн
C:\Users\Pc Name>variables.py
1 2 3
Float
float()
нь бутархай тоон утгыг илэрхийлнэ. Хэрэв хувьсагчид бүхэл тоон утга оноовол тухайн тоог бутархай тоо болгон хувиргаж утгыг авна. Мөн string
төрлийн хувьсагч оноовол бутархай тоо болгож авна.
Жишээ нь:
x = float(1)
y = float(2.8)
z = float("3")
s = float("4.2")
print (x, y, z, s)
Үр дүн
C:\Users\Pc Name>variables.py
1.0 2.8 3.0 4.2
Strings
string() төрлийн хувьсагчид ямар утга оноосон утгыг яг байгаагаар нь авах болно.
Жишээ нь:
x = str("s1")
y = float(2)
z = float(3.0)
print (x, y, z)
Үр дүн
C:\Users\Pc Name>variables.py
s1 2 3.0
Сэтгэгдэлүүд
