cb
ABCD
  • Python Суулгах
  • Python Бичиглэл /Syntax/
  • Python Тайлбар оруулах /comments/
  • Python Хувьсагч зарлах /Variables/
  • Python өгөгдлийн төрлүүд /Data Types/
  • Python Тоон төрөл /Numbers/
  • Python хувьсагчийг төрлөөр тодорхойлох /Casting/
  • Python Текст төрлийн хувьсагч /Strings/
  • Python Логик утга /Booleans/
  • Python Опериаторууд /Operators/
  • Python Жагсаалт /lists/
  • Python Багц /Tuples/
  • Python Багц /Set/
  • Python Багц /Dictionaries/
  • Python Нөхцөл шалгах /if ... else/
  • Python Давталт /While Loops/
  • Python Давталт /For Loops/
  • Python Функц /Functions/
  • Python /Масив/ Arrays
  • Python Класс ба Объект /Classes and Objects/
  • Python Удамшил /Inheritance/
  • Python Тоолуур /Iterators/
  • Python Огноо /Date time/
  • Python JSON
  • Python Тогтмол илэрхийлэл /RegEx/
  • Python PIP
  • Python Алдааг шалгах /Try Except/
  • Python Файлтай ажиллах
  • Python Ламбда / Lambda
  • Python Map, Filter, Reduce Функц
тохиргоо
Толгой хэсэг
Хажуугийн самбар
Үндсэн контент
НЭВТРЭХ

Python Текст төрлийн хувьсагч /Strings/

Python хэлэнд string төрлийн хувьсагчид утга олгохдоо ' ' single qoute эсвэл " " double qoute-г ашигладаг.

'Сайн уу' = "Сайн уу" - үр дүн нь адилхан байна.

Жишээ нь:

print ("Сайн уу")
print ('Сайн уу')

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
Сайн уу
Сайн уу

String-д олон мөр утга олгох  

Хувьсагчид олон мөр утга олгохдоо """ буюу 3 ширхэг quotes ашиглана.

Жишээ нь:

a = """Арифметик прогрессийн мэдлэгээ
ашиглан нийгэмд гарч буй янз
бүрийн үйл явцын хамаарлыг тогтоох,
дүн шинжилгээ хийх,тухайлбал, дэлхийн
дулааралтай холбоотой агаар дахь нүүрс
хүчлийн хий нэмэгдэж байгааг,
хүн амын шилжилт хөдөлгөөн,
хотын гэр хорооллын айл өрхийн
тоо нэмэгдэж байгаатай холбоотой
Улаанбаатар хотын агаарын
бохирдол ихэссэн гэх мэт."""
print (a)

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
Арифметик прогрессийн мэдлэгээ
ашиглан нийгэмд гарч буй янз
бүрийн үйл явцын хамаарлыг тогтоох,
дүн шинжилгээ хийх,тухайлбал, дэлхийн
дулааралтай холбоотой агаар дахь нүүрс
хүчлийн хий нэмэгдэж байгааг,
хүн амын шилжилт хөдөлгөөн,
хотын гэр хорооллын айл өрхийн
тоо нэмэгдэж байгаатай холбоотой
Улаанбаатар хотын агаарын
бохирдол ихэссэн гэх мэт.


String бол массив

Бусад програмчлалын хэлнүүдийн нэгэн адил String төрлийн хувьсагч Python-д Unicode тэмдэгтээр массивд байтаар илэрхийлэгдэнэ.
Python нь тэмдэгт өгөгдлийн төрөлтэй байдаггүй, нэг тэмдэгт нь зүгээр л 1 урттай гэж ойлгож болно.
Дөрвөлжин [] хаалтыг string хувьсагчийн элемент буюу тэмдэгтэд хандахад ашиглана. 

Жишээ нь:

'а' хувьсагчийн утгын 3 дахь тэмдэгтийг буцаая. Массив тэмдэгтийг 0-с эхлэн дугаарладаг. Тэгэхлээр массивын 2 дугаартай нүдэнд харгалзах тэмдэгт бол хувьсагчийн 3 дахь тэмдэгт буюу "й" үсэг байна.

a = "Сайн байна уу!" 
print (a[2])

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
й


Slicing буюу зүсэх

Эхлэл болон төгсгөлийг index хаягаар зааж өгч тухайн хаягийн хооронд харгалзах тэмдэгт болон утга буцаахыг Python-д slicing гэдэг.

Жишээ нь:

a = "Сайн байна уу!"
print (a[1:6])

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
айн б

Negative Indexing

Дээрх үйлдлийг эсрэг талаас нь хийх процессыг Negative Index буюу сөрөг индекс гэнэ.

Жишээ нь:

Эерэг байхад эхний тэмдэг /элемент/ индекс хаягийн 0 дээр байрлаж байсан бол сөрөг байхад сүүлийн тэмдэг /элемент/ -1 дээр байрлаж байна.

a = "Сайн байна уу!"
print (a[-6:-1])

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
на уу


String Length

Len() функцийн тусламжтайгаар string-ийн тэмдэгт /элемент/-ийн уртыг авч болно.

Жишээ нь:

a = "Сайн байна уу!"
print(len(a))

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
14


String Methods

Бидний програмчлах шаардлагатай маш олон асуудлыг шийдвэрлэн өөртөө агуулсан байдаг бөгөөд үүнийг бид String Method буюу string-ийн аргууд гэж ойлгож болно. Бид эдгээр Method-г зөв газраа дуудаж ашиглаж сурах нь маш чухал юм.

strip() method

whitespace буюу бидний хэлж сурснаар "хоосон зай"-г текстийн эхлэл болон төгсгөлд авсан байвал strip() method-ийн тусламжтай цэвэрлэж болно.

Жишээ нь:

a = " Сайн байна уу! "
print (a.strip()) 

#Үр дүн "Сайн байна уу!"

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
Сайн байна уу!


lower() method

String-ийн том үсгийг жижиг үсэг болгож буцаана

Жишээ нь:

a = " Сайн Байна УУ! "
print (a.lower())

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
cайн байна уу!


upper() method

String-ийн жижиг үсгийг том үсэг болгож буцаана

Жишээ нь:

a = "Сайн Байна УУ!"
print (a.upper())

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
САЙН БАЙНА УУ!


replace() method

String-ийн тэмдэгтийг өөр тэмдэгтээр солино.

Жишээ нь:

a = "Сайн Байна УУ!"
print (a.replace("н", "Z"))

Үр дүн

C:\Users\Pc Name>strings.py
СайZ байZа уу!


Сэтгэгдэлүүд

Python Lesson

Уучлаарай магадгүй энэ ном болж гарах юм бол алдаатай байна.
СайZ байнZ уу! болохгүй
СайZ байZа уу! болох юм байна засаарай.
амжилт

Feb. 6, 2020, 1:25 p.m.

Tudev Baskhuu

Баярлалаа

Feb. 9, 2023, 6:41 a.m.
Контентын нэр
Python Суулгах
Python Бичиглэл /Syntax/
Python Тайлбар оруулах /comments/
Python Хувьсагч зарлах /Variables/
Python өгөгдлийн төрлүүд /Data Types/
Python Тоон төрөл /Numbers/
Python хувьсагчийг төрлөөр тодорхойлох /Casting/
Python Текст төрлийн хувьсагч /Strings/
Python Логик утга /Booleans/
Python Опериаторууд /Operators/
Python Жагсаалт /lists/
Python Багц /Tuples/
Python Багц /Set/
Python Багц /Dictionaries/
Python Нөхцөл шалгах /if ... else/
Python Давталт /While Loops/
Python Давталт /For Loops/
Python Функц /Functions/
Python /Масив/ Arrays
Python Класс ба Объект /Classes and Objects/
Python Удамшил /Inheritance/
Python Тоолуур /Iterators/
Python Огноо /Date time/
Python JSON
Python Тогтмол илэрхийлэл /RegEx/
Python PIP
Python Алдааг шалгах /Try Except/
Python Файлтай ажиллах
Python Ламбда / Lambda
Python Map, Filter, Reduce Функц
ABCD.mn ©

Нөхцөл & Шаардлага

1. General

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

2. Account

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

3. Service

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

4. Payments

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.