Python Логик утга /Booleans/
Booleans нь үнэн эсвэл худал гэсэн хоёр утгын аль нэгийг илэрхийлдэг.
Boolean value
Програм бичих явцад илэрхийлэл нь үнэн эсвэл худал эсэхийг мэдэх шаардлага маш их гардаг. Тэгвэл Boolean нь илэрхийллийн үнэн эсвэл худал эсэхийг шалгаж үзээд үнэн эсвэл худал утгыг буцаана. Өөрөөр хэлбэл хувьсагчийн утгыг шалгаж үзээд Python Boolean нь true / false аль нэгийг буцаана.
Жишээ нь:
print (10 > 9)
print (10 == 9)
print (10 < 9)
Үр дүн
C:\Users\Pc Name>boolean.py
true
false
false
if
нөхцөлөөр илэрхийллийн үнэн эсвэл худлыг шалгаж үзээд тохирох утгыг буцааж болно.
Жишээ нь:
x = 78
y = 51
if y > x:
print ("y нь x ээс их")
else:
print ("y нь x ээс их биш")
Үр дүн
C:\Users\Pc Name>boolean.py
y нь x ээс их биш
Evaluate Values and Variables
Bool()
функц нь хувьсагчийн утгыг үнэн эсвэл худал шалгаж үзээд тохирох утгыг буцаана.
Жишээ нь:
print (bool("Сайн уу"))
print (bool(81))
print (bool())
Үр дүн
C:\Users\Pc Name>boolean.py
true
true
false
Жишээ нь:
x = "Сайн уу"
y = 81
print (bool(x))
print (bool(y))
Үр дүн
C:\Users\Pc Name>boolean.py
true
true
Ихэнх утга нь үнэн байдаг
Хоосон эсвэл 0 утгаас бусад бүх тохиолдолд үнэн байна.
Жишээ нь:
Эдгээр тохиолдлууд нь бүгд үнэн.
bool("abcd")
bool(1234)
bool(["нар", "сар", "од"])
үр дүн
C:\Users\Pc Name>boolean.py
true
true
true
Цөөн утга нь худал байдаг
Худал гэж үнэлдэг цөөн утгууд байдаг (), [], {}, "" гэх мэт хоосон утгуудаас гадна 0, none, false юм.
Жишээ нь:
Эдгээр тохиолдлууд нь бүгд худал.
bool(False)
bool(None)
bool(0)
bool("")
bool(())
bool([])
bool({})
Үр дүн
C:\Users\Pc Name>boolean.py
false
false
false
false
false
false
false
Сэтгэгдэлүүд
