Python Опериаторууд /Operators/
Операторууд нь хувьсагч ба утгын дагуу үйлдлүүдийг гүйцэтгэхэд ашиглагддаг.
Python нь операторыг дараах бүлгүүдэд хуваадаг
Төрөл | Нэр |
---|---|
Arithmetic operators | Арифметикийн операторууд |
Assignment operators | Даалгаврын операторууд |
Comparison operators | Харьцуулах операторууд |
Logical operators | Логик операторууд |
Identity operators | Таних операторууд |
Membership operators | Гишүүнчлэлийн операторууд |
Bitwise operators | Бит төрлийн операторууд |
Arithmetic оператор
Нийтлэг математик үйлдлийг гүйцэтгэхийн тулд арифметик операторуудыг тоон утгатай ашигладаг.
Оператор | Нэр | Жишээ |
---|---|---|
+ | Addition Нэмэх |
x + y |
- | Subtraction Хасах |
x - y |
* | Multiplication Үржих |
x * y |
/ | Division Хуваах |
x / y |
% | Modulus Хуваагаад үлдэгдэлийг буцаана |
x % y |
** | Exponentiation Зэрэгт дэвшүүлэх |
x ** y |
// | Floor division Хуваагаад бүхлийг буцаана |
x // y |
Жишээ нь:
Floor division // хуваагч нь а тоог b -д хуваагаад, бүхэл тоог буцаана.
a = 15
b = 2
print (a // b)
Үр дүн
C:\Users\Pc Name>operators.py
7
Жишээ нь:
Exponentiation ** нь зэрэгт дэвшүүлнэ. 2 ** 5 = 25 -н гэж ойлгож болно.
x = 2
y = 5
print (x ** y) # 2*2*2*2*2 гэсэн үг юм
Үр дүн
C:\Users\Pc Name>operators.py
32
Жишээ нь:
Modulus % нь x -ыг y -т хуваагаад үлдэгдлийг буцаана.
x = 5
y = 2
print (x % y)
Үр дүн
C:\Users\Pc Name>operators.py
1
Assignment оператор
Хувьсагчдад утгыг олгоход ашиглагддаг операторыг Assignment оператор гэнэ.
Оператор | Жишээ бичиглэл | Адил бичиглэл |
---|---|---|
= | x =5 | x = 5 |
+= | x += 3 | x = x + 3 |
-= | x -= 3 | x = x - 3 |
*= | x *= 3 | x = x * 3 |
/= | x /= 3 | x = x / 3 |
%= | x %= 3 | x = x % 3 |
//= | x //= 3 | x = x // 3 |
**= | x **= 3 | x = x ** 3 |
&= | x &= 3 | x = x & 3 |
|= | x |= 3 | x = x | 3 |
^= | x ^= 3 | x = x ^ 3 |
>>= | x >>= 3 | x = x >> 3 |
<<= | x <<= 3 | x = x << 3 |
Comparison оператор
Харьцуулалтын операторууд нь хоёр утгыг харьцуулахад ашигладаг.
Оператор | Нэр | Жишээ |
---|---|---|
== | Equal Тэнцүү |
x == y |
!= | Not equal Ялгаатай |
x != y |
> | Greater than Их |
x > y |
< | Less than Бага |
x < y |
>= | Greater than or equal to Их буюу тэнцүү |
x >= y |
<= | Less than or equal to Бага буюу тэнцүү |
x <= y |
Logical оператор
Логик операторууд нь нөхцөлт мэдэгдлүүдийг нэгтгэхэд ашиглагддаг.
Оператор | Тайлбар | Жишээ |
---|---|---|
and | Хоёр нөхцөл биелсэн тохиолдолд үнэн утга буцаана | x < 5 and x < 10 |
or | Хоёр нөхцөлийн аль нэг нь биелсэн тохиолдолд үнэн утга буцаана | x < 5 or x < 4 |
not | Хоёр нөхцөл биелсэн тохиолдолд худал утга буцаана | not(x < 5 and x < 10) |
And
Хоёр нөхцөл биелсэн тохиолдолд үнэн утга буцаана
Жишээ нь:
x = 15
print (x > 3 and x < 20)
Үр дүн
C:\Users\Pc Name>operator.py
True
Or
Хоёр нөхцөлийн аль нэг нь биелсэн тохиолдолд үнэн утга буцаана
Жишээ нь:
x = 7
print (x > 8 or x < 20)
Үр дүн
C:\Users\Pc Name>operator.py
True
Not
Хоёр нөхцөл биелсэн тохиолдолд худал утга буцаана
Жишээ нь:
x = 15
print (not(x > 3 and x < 20))
Үр дүн
C:\Users\Pc Name>operator.py
False
Identity оператор
Таних оператор: объектуудыг харьцуулахын тулд ашигладаг, хувьсагчид яг ижил объект байгаа эсэхийг шалгаад ижил байвал үнэнг буцаана.
Оператор | Тайлбар | Жишээ |
---|---|---|
is | Хоёр хувьсагчид ижил объект байвал үнэнийг буцаана | x is y |
is not | Хоёр хувьсагчид ижил объект байвал худлыг буцаана | x is not y |
Анхаар: Ижил, тэнцүү хоёр нь хоорондоо ялгаатай гэдгийг санаарай. болно.
Is
Ижил утга байгаа тохиолдолд үнэн утга буцаана
Жишээ нь:
x = ["манжин", "төмс", "байцаа"]
y = ["манжин", "төмс", "байцаа"]
z = x
print (x is z)
# z нь x-н утгыг авсан. Энэ нь тэнцүү бөгөөд ижил тул үнэнг буцаана
print (x is y)
# x нь y-тэй тэнцүү боловч ижил биш учир худлыг буцаана
print (x == y)
# x нь y тэй тэнцүү учир үнэнг буцаана
Үр дүн
C:\Users\Pc Name>operator.py
True
False
True
Is not
Ижил утга байгаа тохиолдолд худал утга буцаана
Жишээ нь:
x = ["манжин", "төмс", "байцаа"]
y = ["манжин", "төмс", "байцаа"]
z = x
print (x is not z)
# z нь x-н утгыг авсан. Энэ нь тэнцүү бөгөөд ижил, гэвч NOT түлхүүр үг нь үгүйсгэж байгаа тул худалыг буцаана
print (x is not y)
# x нь y тэнцүү боловч ижил биш, гэвч NOT түлхүүр үг нь үгүйсгэж байгаа тул үнэнг буцаана.
print (x != y)
# x нь y-ээс тэнцүү учир худалыг буцаана.
Үр дүн
C:\Users\Pc Name>operator.py
False
True
False
Membership оператор
Объектод байрлах элементүүдийг Membership гэх бөгөөд дотор байрлах элементийг in
түлхүүр үгээр шалгана.
Оператор | Тайлбар | Жишээ |
---|---|---|
in | Заасан утга Объектод байвал True-г, үгүй бол false-г буцаана | x in y |
not in | Заасан утга Объектод байвал false-г, үгүй бол True-г буцаана | x not in y |
In
Заасан утга Объектод байвал True-ийг, үгүй бол false-ийг буцаана
Жишээ нь:
x = ["Нар", "Сар", "Од"]
print ("Сар" in x)
Үр дүн
C:\Users\Pc Name>variables.py
True
Not in
Заасан утга Обьектод байвал false-г, үгүй бол True-г буцаана
Жишээ нь:
x = ["Нар", "Сар", "Од"]
print ("Марс" not in x)
Үр дүн
C:\Users\Pc Name>variables.py
True
Bitwise оператор
Bitwise оператор нь тоонуудыг харьцуулахад ашигладаг.
Оператор | Нэр | Тайлбар |
---|---|---|
& |
AND |
Хоёр тал нь 1 байгаа бол бит тус бүрийг 1 болгож тохируулна |
| |
OR |
Хоёр битийн аль нэг нь 1 бол бит бүрийг 1 болгож тохируулна |
^ |
XOR |
Хоёр битийн зөвхөн нэг нь 1 юм бол бит тус бүрийг 1 болгож тохируулна |
~ |
NOT |
Бүх битийг хөрвүүлдэг |
<< |
Zero fill left shift |
Зүүн хэсгийг баруунаас нь баруун тийш нь түлхэж, зүүн тал нь сална |
>> |
Signed right shift |
Баруун тийш шилжиж, хамгийн зүүн талын битийн хуулбарыг зүүн талаас нь дарж, баруун тал нь унах болно |
Сэтгэгдэлүүд

Is not
Ижил утга байгаа тохиолдолд худал утга буцаана
Жишээ нь:
x = ["манжин", "төмс", "байцаа"]
y = ["манжин", "төмс", "байцаа"]
z = x
print (x is not z)
# z нь x ижил учир үнэнг буцаана
print (x is not y)
# x нь y тэнцүү боловч ижил биш учир худлыг буцаана
print (x != y)
# x нь y тэй тэнцүү учир үнэнг буцаана
Энэн буруу байна шүү эсгэрэгээрээ байна.
