cb
ABCD
  • Python Суулгах
  • Python Бичиглэл /Syntax/
  • Python Тайлбар оруулах /comments/
  • Python Хувьсагч зарлах /Variables/
  • Python өгөгдлийн төрлүүд /Data Types/
  • Python Тоон төрөл /Numbers/
  • Python хувьсагчийг төрлөөр тодорхойлох /Casting/
  • Python Текст төрлийн хувьсагч /Strings/
  • Python Логик утга /Booleans/
  • Python Опериаторууд /Operators/
  • Python Жагсаалт /lists/
  • Python Багц /Tuples/
  • Python Багц /Set/
  • Python Багц /Dictionaries/
  • Python Нөхцөл шалгах /if ... else/
  • Python Давталт /While Loops/
  • Python Давталт /For Loops/
  • Python Функц /Functions/
  • Python /Масив/ Arrays
  • Python Класс ба Объект /Classes and Objects/
  • Python Удамшил /Inheritance/
  • Python Тоолуур /Iterators/
  • Python Огноо /Date time/
  • Python JSON
  • Python Тогтмол илэрхийлэл /RegEx/
  • Python PIP
  • Python Алдааг шалгах /Try Except/
  • Python Файлтай ажиллах
  • Python Ламбда / Lambda
  • Python Map, Filter, Reduce Функц
тохиргоо
Толгой хэсэг
Хажуугийн самбар
Үндсэн контент
НЭВТРЭХ

Python Жагсаалт /lists/

Python Collections (Arrays)

Python програмчлалын хэлэнд List, Tuple, Set болон Dictionary гэсэн 4-н төрлийн массив хэлбэрийн дата цуглуулагч байдаг. 

  • List -д цуглуулсан датаг өөрчлөх болон дата давхардахыг зөвшөөрдөг.
  • Tuple-д цуглуулсан датаг өөрчлөх боломжгүй, харин дата давхардахыг зөвшөөрдөг.
  • Set нь цуглуулсан датаг индексжүүлдэггүй, эрэмбэлдэггүй бөгөөд дата давхардахыг зөвшөөрөхгүй.
  • Dictionary нь индексжүүлдэг боловч эрэмбэлдэггүй, дата давхардахыг зөвшөөрөхгүй.

Иймд та дата цуглуулгын төрлийг сонгохдоо дээрх дөрвөн төрлийн дата цуглуулагчийн шинж чанарыг ойлгох хэрэгтэй болно. Тодорхой өгөгдлийн багцад тохирох төрлийг сонгох нь датаг хадгалах, үр ашиг, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх давуу талтай.


List

Python-д List-г дөрвөлжин хаалтад бичдэг.

Жишээ нь:

List үүсгэх

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван"]
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван"]


Access Items

List-ийн item-д индексийн дугаараар хандаж болно. List нь массив хэлбэртэй хадгалагддаг.

Жишээ нь:

хоёр дахь item-г дэлгэцэд хэвлэе


firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван"]
print (firstList[1])

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
Төмс


Negative Indexing

Index хаягт эсрэг талаас хандах боломж байдаг бөгөөд үүнийг Negative Indexing гэдэг. Сөрөг талаас нь -1 гэж хандвал хамгийн сүүлийн Item байх бөгөөд -2 гэж хандвал сүүлээсээ 2 дахь Item нь байна.

Жишээ нь:

Сүүлийн item-г дэлгэцэд хэвлэе


thislist = ["Байцаа", "Төмс", "Лууван"]
print (thislist[-1])

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
Лууван


Range of Indexes

Index хаягаар Item-д хандахдаа эхлэл болон төгсгөлийг зааж өгч болох бөгөөд үүнийг Range of Indexes гэнэ.

Жишээ нь:

list-д байрлаж байгаа item-с 2-с 5 хүртэлх item-г дэлгэцэд хэвлэж үзье. 


firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]
print (firstList[2:5])

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Лууван", "Сармис", "Сонгино"] 

Тэмдэглэл: 2-р индексээс  эхэлж, 5-р индекс хүртэл буюу 5-г оруулахгүй хэвлэж байгааг анзаарна уу.

Тэмдэглэл: Эхний Item 0 индекс дээр байрлаж байгааг санацгаая.

Хэрэв эхлэх утгыг орхивол муж нь эхний индексийг 0-с эхлүүлнэ.

Жишээ нь:

Эхний утгаас "Буйцаа" хүртэлх утгыг буцааж үзье.


firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]
print (firstList[:5])

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино"] 

Хэрэв сүүлийн утгыг орхивол муж нь эхэлсэн утгаас төгсгөл хүртэл явна.

Жишээ нь:

Эхний утгаас "Сонгино" хүртэлх утгыг буцааж үзье.

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]
print (firstList[2:])

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"] 

Range of Negative Indexes

Сөрөг индексийн тусламжтайгаар та List-ийн эсрэг талаас хайлт хийж болно.

Жишээ нь:

Сүүлийн item-аас буюу -1 ээс -4 утгыг дэлгэцэд хэвлэе. /Энэ нь яг үнэндээ -4 ээс эхлээд -1 хүртэлх утгыг дэлгэцэд хэвлэх болно/

thislist = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]
print (thislist[-4:-1])

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Сармис", "Сонгино", "Буйцаа"] 


Change Item Value

Индекс хаягаар заасан Item-ийн утгыг сольж болно.

Жишээ нь:

Хоёр дахь Item буюу "Төмс"-ийн утгыг сольж үзье.


firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]
firstList[1] = "Улаан лооль"
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Улаан лооль", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]


Loop Through a List

For давталт ашиглан List-д байгаа бүх Item-ийн утгыг дэлгэцэд харуулж болно.

Жишээ нь:

List ийн Item-г нэг нэгээр нь хэвлэж үзье

firstlist = ["Байцаа", "Төмс", "Лууван"]
for x in firstlist:
    print(x)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
Байцаа
Төмс
Лууван


Check if Item Exists

in түлхүүр үгийг ашиглан List-с заасан утгыг шалгаж болно

Жишээ нь:

List-д "Лууван" гэдэг утга байгаа эсэхийг шалгаж үзье

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]
if "Лууван" in firstList:
    print (Хүнсний ногооний жагсаалтад "Лууван" байна)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
Хүнсний ногооны жагсаалтад "Лууван" байна


List Length

len() функцийг ашиглан List-ийн Item-г тоолж болно.

Жишээ нь:

Нийт item-ийн тоог хэвлэж үзье

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сармис", "Сонгино", "Буйцаа", "Брокли"]
print (len(firstList))

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
7


Add Items

List-д Item нэмэх хэд хэдэн арга байдаг.

append() method-г ашиглан list-д item нэмэх боломжтой, Энэ нь method нь list ийн хамгийн сүүлд нэмэх болно.

Жишээ нь:

append() method-г ашиглаж үзье

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван"]
firstList.append("Сонгино")
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино"]


Insert Items

insert() method нь индекс хаягаар заасан газарт item нэмэх болно.

Жишээ нь:

insert() method-г ашиглан индекс хаягийн 1 дэхь item буюу "Төмс"-н байрлаж буй газарт /item-д/ нэмж үзье

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван"]
firstList.insert(1, "Сонгино")
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Сонгино", "Төмс", "Лууван"]


Remove Item

List-с item устгах хэд хэдэн арга байдаг

remove() method-г ашиглан заасан item-ийн утгыг устгах боломжтой.

Жишээ нь:

Item-аас "Төмс"-ийг устгаж үзье

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван"]
firstList.remove("Төмс")
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Лууван"]

Pop Item

pop() method-г ашиглан сүүлийн item-г устгаж болно.

Жишээ нь:

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]
firstList.pop()
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино"]

Del Item

del() method-г ашиглан индекс хаягт харгалзах item-г устгаж болно.

Жишээ нь:

Эхний item-г устгаж үзье

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]
del firstList[0]
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]

Del Item

List-г del түлхүүр үгийн тусламжтай устгаж болно

Жишээ нь:

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]
del firstList
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
Traceback (most recent call last):
   File "G:\filezilla\python\variables.py", line 3, in
      print (thislist)
NameError: name 'thislist' is not defined

Clear List

clear method-г ашиглан List-н бүх item-г устгаж болно

Жишээ нь:

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]
firstList.clear()
print (firstList)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
[]


Copy a List

List-д хуулах үйлдлийг шууд утга олгох хэлбэрээр буюу list1 = list2 гэж хуулж болохгүй. Учир нь: list1 - ийн утгыг өөрчлөхөд list2-ийн утга автоматаар өөрчлөгддөг байна.

Copy() method

copy() method нь List-ийн утгыг хуулах нэг арга буюу функц юм.

Жишээ нь:

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]
mylist = firstList.copy()
print (mylist)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]

Өөр нэг хуулах арга нь list() method юм

Жишээ нь:

firstList = ["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]
mylist = list(firstList)
print (mylist)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]


Join Two Lists

Python-д хоёр болон хэд хэдэн listийг хооронд нь залгаж болдог. Хамгийн хялбар арга нь + оператор юм

Жишээ нь:

Хоёр list-г залгаж үзье

list1 = ["Байцаа", "Төмс"]
list2 = ["Лууван", "Сонгино", "Сармис"]

list3 = list1 + list2
print (list3)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]

Өөр нэг залгах арга нь append() method-г ашиглан list2-ийн бүх item-г list1-н араас хавсаргаж болно

Жишээ:

Хоёр list-г холбож үзье

list1 = ["Байцаа", "Төмс"]
list2 = ["Лууван", "Сонгино", "Сармис"]

for x in list2:
    list1.append(x)

print (list1)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]

extend() method-г ашиглан list2-ийн утгыг list1-д нэмж болно

Жишээ нь:

list1 = ["Байцаа", "Төмс"]
list2 = ["Лууван", "Сонгино", "Сармис"]

for x in list2:
    list1.extend(list2)

print (list1)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис"]


The list() Constructor

list() method-г ашиглан шинэ list үүсгэх боломжтой. Энэ тохиолдолд давхар дугуй хаалт ашиглана

Жишээ нь:

list() method ашиглан шинэ list байгуулж үзье

newlist = list (("алим", "лийр", "аньс", "чацаргана"))
print (newlist)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["алим", "лийр", "аньс", "чацаргана"]


Python List reverse() Method

reverse() method-нь list-ийн утгыг урвуугаар буцаана

Жишээ нь:

reverse() method-г ашиглан jims гэсэн list-ийн утгыг хэвлэж үзье

jims = ["алим", "лийр", "аньс", "чацаргана"]
jims.reverse()

print (jims)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["чацаргана", "аньс", "лийр", "алим"]


Python List count() Method

count() method-нь list-д тухайн зааж өгсөн утга хэд байгааг тоолоод буцаана

Жишээ нь:

count() method-г ашиглан jims гэсэн list-аньс гэсэн утга хэд байгааг шалгаж үзье

jims = ["алим", "лийр", "аньс", "чацаргана"]
x = jims.count("аньс")

print (x)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
1

Жишээ нь:

count() method-г ашиглан too гэсэн list-д 8 гэсэн утга хэд байгааг хэвлэж үзье

too = [1, 5, 6, 8, 9, 8, 7, 7, 8]
x = too.count(8)

print (x)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
3


sort() Method

sort() method-нь list-ийн утгыг Цагаан толгой үсгийн дараалалд оруулж буцаана

Жишээ нь:

cars = ["Lexus", "Land200", "Audi", "Volvo"]
cars.sort()

print (cars)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Audi", "Land200", "Lexus", "Volvo"]

sort() Method-ийн Тодорхойлолт ба хэрэглээ

sort() method-нь үндсэн байдлыг өсөхөөр эрэмбэлдэг.
Бид жижигхэн функц бичих замаар дээрх байдлыг урвуугаар эрэмбэлж болно

Syntax буюу бичиглэл

list.sort(reverse=True|False, key=myFunc)

Parameter value

ParameterТайлбар
reverse reverse=true байвал list-ийг буурахаар, reverse=false Байвал өсөхөөр эрэмбэлнэ
Key Функцийн эрэмбэлэх шалгуурыг тодорхойлно
 

Жишээ нь:

count() method-г ашиглан cars гэсэн list-ийн утгыг буурахаар хэвлэж үзье

cars = ["Lexus", "Land200", "Audi", "Volvo"]
cars.sort(reverse = True)

print (cars)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
["Volvo", "Lexus", "Land200", "Audi"]

Жишээ нь:

List-ийн утгыг уртаар нь эрэмбэлж үзье


# Функц утгын уртыг буцааж байна.
def myFunc(e):
  return len(e)

cars = ['Ford', 'Mitsubishi', 'BMW', 'VW']

cars.sort(key=myFunc)

Үр дүн

C:\Users\Pc Name>list.py
['VW', 'BMW', 'Ford', 'Mitsubishi']

Сэтгэгдэлүүд

Контентын нэр
Python Суулгах
Python Бичиглэл /Syntax/
Python Тайлбар оруулах /comments/
Python Хувьсагч зарлах /Variables/
Python өгөгдлийн төрлүүд /Data Types/
Python Тоон төрөл /Numbers/
Python хувьсагчийг төрлөөр тодорхойлох /Casting/
Python Текст төрлийн хувьсагч /Strings/
Python Логик утга /Booleans/
Python Опериаторууд /Operators/
Python Жагсаалт /lists/
Python Багц /Tuples/
Python Багц /Set/
Python Багц /Dictionaries/
Python Нөхцөл шалгах /if ... else/
Python Давталт /While Loops/
Python Давталт /For Loops/
Python Функц /Functions/
Python /Масив/ Arrays
Python Класс ба Объект /Classes and Objects/
Python Удамшил /Inheritance/
Python Тоолуур /Iterators/
Python Огноо /Date time/
Python JSON
Python Тогтмол илэрхийлэл /RegEx/
Python PIP
Python Алдааг шалгах /Try Except/
Python Файлтай ажиллах
Python Ламбда / Lambda
Python Map, Filter, Reduce Функц
ABCD.mn ©

Нөхцөл & Шаардлага

1. General

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

2. Account

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

3. Service

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.

4. Payments

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas ultrices, justo vel imperdiet gravida, urna ligula hendrerit nibh, ac cursus nibh sapien in purus. Mauris tincidunt tincidunt turpis in porta. Integer fermentum tincidunt auctor.