Python Багц /Tuples/
Tuple дата цуглуулагч нь өөрт цуглуулсан датаг өөрчлөх боломжгүй, харин дата давхардахыг зөвшөөрдөг байна.
Tuple үүсгэж үзье
Жишээ нь:
Tuple-г () хаалтад бичнэ
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
print (firsttuple)
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
("Байцаа", "Төмс", "Лууван")
Access Tuple Items
Tuple-ийн item-д индекс хаягаар хандаж болно. Индекс хаягийг [] дотор бичиж өгнө.
Жишээ нь:
Tuple-ийн хоёр дахь элемент буюу "Төмс"-д хандаж үзье.
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
print (firsttuple[1])
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
Төмс
Negative Indexing
Tuple-ийн item-д индекс хаягаар эсрэг талаас нь хандах боломж байдаг бөгөөд үүнийг сөрөг индекс гэдэг. Хэрэв -1 гэж хандвал хамгийн сүүлийн Item байх бөгөөд -2 гэж хандвал сүүлээсээ 2 дахь Item нь байна.
Жишээ нь:
Tuple-ийн сүүлийн Item-д хандаж үзье.
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
print (firsttuple[-1])
C:\Users\Pc Name>tuple.py
Лууван
Range of Indexes
Index хаягаар Item-д хандахдаа эхлэл болон төгсгөлийг зааж өгч болох бөгөөд үүнийг Range of Indexes гэнэ.
Жишээ нь:
Гурав, дөрөв болон тав дахь Item-г хэвлэж үзье
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис", "Манжин", "Улаан лооль")
print (firsttuple[2:5])
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
("Лууван", "Сонгино", "Сармис")
Тэмдэглэл: 2-р индексээс эхэлж, 5-р индекс хүртэл хэвлэж байгааг анзаарна уу.
Тэмдэглэл: Эхний Item 0-р индекс дээр байрлаж байгааг санацгаая.
Range of Negative Indexes
Negative Index буюу сөрөг талаас Item-д хандахдаа эхлэл болон төгсгөлийг мөн адил зааж өгнө.
Жишээ нь:
Индекс хаягийн -4 өөс -1 хаягт байрлаж буй Item-ийн утгыг хэвлэж үзье
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино", "Сармис", "Манжин", "Улаан лооль")
print (firsttuple[-4:-1])
# -1 гэвэл Tuple ийн хамгийн сүүлийн Item, гэвч порграмын бичиглэл нь -4 өөс -1 хүртэл байна.
# Иймд сүүлийн item -4:-1 ийн хооронд орохгүй.
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
("Сонгино", "Сармис", "Манжин")
Change Tuple Values
Tuple-д цуглуулсан датаг өөрчлөх боломжгүй байдаг. Гэвч өөрчлөх шаардлага гарвал яах вэ? Тэгвэл Tuple-г List-д, List-г Tuple-д хөрвүүлэх аргийг ашиглаж болно.
Жишээ нь:
Tuple-г list-д хөрвүүлж item-г өөрчилж үзье.
x = ("Байцаа", "Төмс", "Лууван", "Сонгино")
y = list(x)
y[1]="Манжин"
x = tuple(y)
print (x)
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
("Байцаа", "Манжин", "Лууван", "Сонгино")
Loop Through a Tuple
for
давталт ашиглан Tuple-ийн Item-ийн утгуудыг буцааж болно.
Жишээ нь:
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
for x in firsttuple
print (x)
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
Байцаа
Төмс
Лууван
Check if Item Exists
in
түлхүүр үгийг ашиглан Tuple-ийн утгыг шалгаж болно
Жишээ нь:
tuple-д "Лууван" байгаа эсэхийг шалгаж үзье
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
if "Лууван" in firsttuple
print (Хүнсний ногооний жагсаалтад "Лууван" байна)
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
Хүнсний ногооний жагсаалтад "Лууван" байна
Tuple Length
len()
method ашиглан tuple-ийн Item-г тоолж болно.
Жишээ нь:
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
print (len(firsttuple))
Үр дүн
C:\Users\Pc Name>list.py
3
Add Items
Үүсгэсэн Tuple-д Item нэмж болохгүй. Нэмэхийг оролдвол алдаа өгнө.
Жишээ нь:
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
firsttuple[3] = "Манжин" # Энэ мөрөнд алдаа өгнө
print (firsttuple)
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
Traceback (most recent call last):
File "G:\filezilla\python\tuple.py", line 2, in
firsttuple[3] = "Манжин" # Энэ мөрөнд алдаа өгнө
TypeError: 'tuple' object does not support item assignment
Create Tuple With One Item
Хэрэв нэг Item-тай Tuple үүсгэх шаардлага гарсан бол ард нь заавал таслал тавьж өгөх хэрэгтэй, хэрэв таслалын мартвал python хувьсагч гэж ойлгох болно.
Жишээ нь:
firsttuple = ("Байцаа",)
print (type(firsttuple))
# Tuple биш
firsttuple = ("Байцаа")
print (type(firsttuple))
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
<class 'tuple'>
<class 'str'>
Remove Items
Анхаар: Tuple-д үүссэн Item-г өөрчлөх, устгах боломжгүй.
Харин Tuple-г бүхэлд нь устгах боломж байгаа.
Жишээ нь:
del
түлхүүр үгийг ашиглан Tuple-г бүхэлд нь устгаж болно.
firsttuple = ("Байцаа", "Төмс", "Лууван")
del firsttuple
print (firsttuple) # Аль эрт устгагдсан бөгөөд алдаа өгнө
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
Traceback (most recent call last):
File "G:\filezilla\python\tuple.py", line 3, in
print(firsttuple) # Устгагдсан бөгөөд алдаа өгнө
NameError: name 'firsttuple' is not defined
Join Two Tuples
Хоёр болон хэд хэдэн Tuple-г залгахад +
оператор ашиглана.
Жишээ нь:
Хоёр Tuple залгаж үзье
tuple1 = ("a", "b", "c")
tuple2 = (1, 2, 3)
tuple3 = tuple1 + tuple2
print (tuple3)
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
("a", "b", "c", 1, 2, 3)
The tuple() Constructor
Tuple()
байгуулагч функц ашиглан tuple үүсгэж болно.
Жишээ нь:
firsttuple = tuple(("a", "b", "c")) # Давхар дугуй хаалтад бичнэ
print (firsttuple)
Үр дүн
C:\Users\Pc Name>tuple.py
("a", "b", "c")
Python Багц /Tuples/