Python Нөхцөл шалгах /if ... else/
Төрөл | Нэр |
---|---|
Тэнцүү /Equlas/ | a == b |
Ялгаатай /Not Equlas/ | a != b |
Бага /Less than/ | a < b |
Бага эсвэл Тэнцүү /Less than or equal to/ |
a <= b |
Их /Greater than/ | a < b |
Бага эсвэл Тэнцүү /Less than or equal to/ |
a <= b |
Их /Greater than/ | a > b |
Их эсвэл Тэнцүү /Greater than or equal to/ |
a >= b |
Эдгээр нөхцөлийг олон янзаар ашиглах боломжтой, if нөхцөл бол давталтад түгээмэл ашиглагддаг.if
түлхүүр үг ашиглан If нөхцөлийг бичиж үзье.
Жишээ нь:
a = 56
b = 547
if b > a:
print (b нь a-аас их байна)
If түлхүүр үг нь хэрэв гэсэн санааг илэрхийлнэ. Дээрх код нь тэгэхлээр хэрэв b > a их байвал дэлгэцэд үүнийг (b нь a-аас их байна) хэвэл гэсэн кодын бичиглэл байна
Үр дүн
C:\Users\Pc Name>list.py
b нь a-аас их байна
Indentation
Python програмчлалын хэлэнд догол мөр, эсвэл (withespace) буюу урдаас хоосон зай авах нь маш чухал гэдгийг бид өмнө нь үзсэн. Бусад програмчлалын хэлэнд {} ашигладаг.
Жишээ нь:
a = 56
b = 547
if b > a:
print (b нь a-аас их байна) # Догол мөрийн алдааг энд өгнө if-д агуулагдаж байна
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
File "G:\filezilla\python\ifelse.py", line 4
print(b нь a-аас их байна)
^
IndentationError: expected an indented block
Elif
Python-ийн elif
түлхүүр үг нь "Хэрэв өмнөх нөхцөл биелэхгүй байвал энэ нөхцөл" гэсэн санаа юм.
Жишээ нь:
a = 77
b = 77
if a > b:
print ("a нь b-ээс их байна")
elif a == b:
print ("a, b хоёр нь тэнцүү юм")
Энэ жишээн дээр a нь b-тэй тэнцүү тул эхний нөхцөл нь үнэн биш боловч elif нөхцөл нь үнэн тул "a, b хоёр нь тэнцүү юм" гэдгийг дэлгэцэн дээр хэвлэх болно.
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
a, b хоёр нь тэнцүү юм
Else
else
түлхүүр үг нь үгүй бол /худал бол/ гэсэн санаа юм.
Жишээ нь:
a = 77
b = 777
if a > b:
print ("a нь b-ээс их байна")
elif a == b:
print ("a, b хоёр нь тэнцүү юм")
else:
print ("b нь a-аас их байна")
Энэ жишээн дээр b нь a-aaс их байгаа тул эхний if
нөхцөл нь үнэн биш, бас a, b хоёр тэнцүү биш тул elif
нөхцөл нь үнэн биш харин else
буюу /үгүй бол/ нөхцөл руу шилжиж "b нь a-аас их" гэж дэлгэцэд хэвлэх болно.
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
b нь a-аас их байна
else
түлхүүр үг нь үгүй бол /худал бол/ гэсэн санаа юм.
Жишээ нь:
a = 77
b = 777
if a > b:
print("a нь b-ээс их байна")
else:
print ("b нь a-ээс их байна")
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
b нь a-ээс их байна
Short Hand If
Хэрэв ганхан нөхцөл шалгах болбол богино бичиглэл ашиглаарай.
Жишээ нь:
Нэг мөрний if нөхцөл шалгах.
a = 77
b = 777
if a > b: print("b нь a-aaс их байна")
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
"b нь a-aaс их байна"
Та нэг мөрөнд if
, else
нөхцөлийг шалгаж болно:
Жишээ нь:
Нэг мөрөнд if
, else
statement-г ашиглан 3-н нөхцөл шалгаж байна.
a = 777
b = 777
print ("A их") if a > b else print("=") if a == b else ("B их")
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
=
And
Логик оператор and
нь хоёр нөхцөл биелсэн үед үнэн аль нэг нь болон хоёр нөхцөл биелээгүй тохиолд худал гэсэн утга буцаана
Жишээ нь:
Хэрэв а нь b ээс их ба с нь а аас их бол "C хамгийн их" гэж дэлгэцэд хэвлэж үзье.
a = 777
b = 555
c = 999
if a > b and c > a:
print ("C хамгийн их")
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
C хамгийн их
Or
Логик оператор or
нь хоёр нөхцөлийн аль нэг нь биелсэн тохиолдол үнэн, хоёр нөхцөл биелээгүй тохиолдол худал гэсэн утгыг буцаана.
Жишээ нь:
Хэрэв а нь b ээс их эсвэл а нь с ээс их бол "Бага даа нэг нөхцөл үнэн байна" гэж дэлгэцэд хэвлэж үзье.
a = 777
b = 555
c = 999
if a > b or a > c:
print ("Бага даа нэг нөхцөл үнэн байна")
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
Бага даа нэг нөхцөл үнэн байна
Nested If
if
нөхцөл дотор if
нөхцөл шалгаж болдог бөгөөд үүнийг Nested if
гэж дууддаг.
Жишээ нь:
a = 53
if a > 20:
print("а нь 20-аас их")
if a > 40:
print("а нь 40-оос ч их")
else:
print ("40 өөс бага")
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py
а нь 20-аас их
а нь 40-өөс ч их
The pass Statement
if
statement нь хоосон байж болохгүй, хэрэв хоосон орхивол алдаа өгдөг, энэ асуудлаас зайлж хийхийн тулд pass
түлхүүр үгийг ашиглана.
Жишээ нь:
a = 53
b = 300
if a > b:
pass
Үр дүн
C:\Users\Pc Name>ifelse.py